
1894 оны зургаадугаар сарын 23-нд Францын соён гэгээрүүлэгч Пьер-де-Кубертен ОУОХ-г байгуулж, орчин үеийн олимпын хөдөлгөөний эхийг тавьсан билээ. Энэхүү өдрийг нандигнан хүндэтгэж, 1948 оноос “Олимпын өдөр” хэмээн дэлхий дахинаа тэмдэглэж эхэлсэн түүхтэй.Энэ жилийн хувьд МҮОХ-ноос зургадугаар сарын 22-ны өдөр Олимпын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. ОУОХ-ноос энэ жил Олимпын өдрийг “Энхтайваны төлөө” #MoveForPeace уриан дор тэмдэглэхээр болсон юм.Олимпын өдрөөр спортын төрлүүдийг сурталчлах өдөрлөг, бүх нийтийн хөгжөөнт гүйлт, “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчдад тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээ зохиогдоно. Спортын төрлүүдийг сурталчлах өдөрлөгийн үеэр Парисын олимпын хөтөлбөрт шинээр багтаад буй брэйк бүжгийн төрлийнхөн хүрэлцэн ирж, хүүхэд залууст бүжгийн үзүүлбэрээсээ сонирхуулах юм.Зургаадугаар сарын 22-ны 11 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байт харвааны “360” талбайд болох олимпын өдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.