
АИ-95 бензин 300 төгрөгөөр нэмэгдэж, 3,910 төгрөг болсон байна. Харин 3,440 төгрөг байсан дизель түлш 3,740 төгрөг болж өсжээ. Шалтгаан нь манай улс үйлдвэрлэгч биш, импортлогч орон учир дэлхийн зах зээлийн жишгээр ийнхүү нэмэгдэж байгааг импортлогч компаниудын зүгээс мэдээлж байна. АИ-92 авто бензиний үнэ өсөөгүй байна.
Ашигт малтмал, газрын тосны газраас “Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд тасралтгүй өсөж буйгаас хамаарч ОХУ-ын Роснефть компанийн манайд улсад нийлүүлж буй шатахууны хилийн үнэ мөн нэмэгдээд байна. Тухайлбал, энэ сарын үнэ дараах байдлаар өсөөд байна. А-80 автобензиний үнэ 174 ам.доллар, АИ95 автобензин 1274 ам.доллар, дизель түлш 1095 ам.доллар болсон нь өмнөх сараас 49-141 ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Энэ нь дотоодын зах зээл дэх шатахууны үнэ өсөх нөхцөл байдалд хүргэж байна” гэж мэдээллээ.