
Онцгой байдлын албаны 18 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол олголоо. Энэ үеэ рОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарт бригадын генерал цол хүртээлээ.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Чүлтэмсүрэн

Боловсрол
- 1975-1985 онд Ерөнхий боловсролын сургуулийг,
- 1985-1989 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийг Цэргийн улс төрийн ажилтан,
- 1994 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
- 1989-1993 онд Сүхбаатар аймаг дахь Ардын армийн 152-р анги,
- Дорноговь аймгийн Зүүн-баян дахь 136-р анги,
- Төв аймаг дахь 150-р ангиудад салбарын захирагчийн улс төрийн орлогч, соёл хүмүүжлийн ажлын зааварлагч, сургалтын офицер,
- 1993-1999 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зааварлагч, шинжээч, референт,
- 1999-2001 онд Засгийн газрын Тохируулагч агентлаг Улсын Иргэний хамгаалалтын газрын дэд дарга, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга,
- 2001-2004 онд ОХУ-ын Москва хотод Монголын Элчин сайдын яаманд Консулын туслах ажилтан,
- 2005-2007 онд “Эм-Эм-Пи” ХХК-ийн захирал,
- 2008-2017 онд Нийслэлийн Онцгой байдлын газарт Ахлах мэргэжилтэн, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
- 2017-2020 оны 08 дугаар сар хүртэл НОБГ-ын дарга,
- 2020 оны 08 дугаар сараас ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргаар томилогдон ажиллаж байна.
ОБЕГ-ын дэд дарга Л.Болдбаатар

Боловсрол:
- 1971-1981 онд Ерөнхий боловсролын сургууль
- 1981-1983 онд Украйн Улсын Одесс хотын Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Артиллерийн зэвсэглэлийн техник-механикч мэргэжлээр,
- 1989-1993 онд ОХУ-ын Пелза хотын Цэргийн их сургуулийг Пуужин-тийрэлтэт артиллерийн инженер,
- 2000-2002 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер-аргазүйч мэргэжлээр,
- 2004-2005 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.
- 2019 онд ДХИС-ийн Ахисан шатны боловсролын сургуулийн докторантурт суралцаж төгссөн.
Ажилласан байдал
- 1983-1986 онд МАА-ийн 133-р ангид салаа, салбарт захирагч,
- 1986-1989 онд МАА-ийн 136-р ангид Пуужин-артиллерийн зэвсэглэлийн албаны дарга,
- 1993-1996 онд ЗХ-ний 019-р ангид Пуужин артиллерийн зэвсэглэлийн албаны дарга,
- 1996-2004 онд ЗХ-ний 150-р ангид Зэвсэг техник хадгалах баазын дарга,2004-2006 онд ОБЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газарт хүний нөөцийн сургалт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн,
- 2006-2008 онд ОБЕГ-т Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ТЗХНХэлтэст хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн,
- 2008-2012 онд Бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн,
- 2012-2014 онд БТХАГ-т Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга,
- 2014-2015 онд БТХАГ-т Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга,
- 2015-2022 онд ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга,
- 2022 оны 02 сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байна.