
Шүүхээр заргалдаад Жонни Деппт ялагдсан ч Эмбер Херд өөрийнхөө мэдүүлгээс ухрах шинжгүй байна.
Independent сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр Жони Депптай дотно харилцаатай байсан бүсгүйчүүд айсандаа түүний хүчирхийлэлийг мэдээлэхгүй байна гэжээ. Мөн өөрийгөө Деппийн хүчирхийлэлийн талаар олон нийтэд зарласан цорын ганц хүн хэмээв.
Түүний хэлснээр бусад эмэгтэйчүүд нийгмийн сөрөг хариу үйлдэл, нэр хүндээ алдахаас айж байгаа аж. Үүнийг тэрбээр Деппийн өөрийнх нь эсрэг үйлдсэн хүчирхийлэлийг олонд дэлгэсний дараа жүжигчин эрийн шүтэн бишрэгчид Хердыг хүн гүтгэлээ гэж давалгаалсантай холбон тайлбарлажээ.
Өмнө нь Херд хуучин нөхрөө өөрийнх нь эсрэг биеийн хүч хэрэглэж_ бүр ална хэмээн заналхийлсэн гэж мэдүүлж байсан. Харин шүүх “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны од жүжигчнийг буруугүй Эмбер Хердыг хүчиндээгүй, зодоогүй гэж үзсэн юм. Шүүхийн шийдвэрийн дагуу Эмбер Херд хуучин нөхөр Жонни Деппт 10 сая долларын нөхөн төлбөр, мөн таван сая долларын торгууль төлөх ёстой болсон.