
Монгол Улс энэ оны эхнээс зургадугаар сарын 16 хүртэлх хугацаанд 6.8 сая тонн нүүрс борлуулж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс нийлүүлэлтийг 204.3 хувиар өсгөжээ. Дээрх хугацаанд 687 700 тонн зэсийн баяжмал экспортолсон нь 2021 оны энэ үеийнхээс 12 хувиар нэмэгдсэн дүн болсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Түүнчлэн төмрийн хүдэр болон баяжмал 1.6 сая тонн, катодын зэс 2600 гаруй тонныг нийлүүлсэн бол Төвбанк 6383.4 кг алт худалдан авсан аж. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд нийт 140 142 тонн шатахуунтай буюу А-80, АИ- 92, дизелийн түлш зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүний дунджаар 33 хоногийн нөөцтэй байсныг тус яамныхан тодотгов.