
Узбекистаны Ташкент хотод болсон Азийн АШТ-д 10 улсын 221 даамчин оюун ухаанаа сорив. Тэмцээн энэ сарын 15-нд 64 буудалт даамын үндсэн болон турк даамын төрлөөр эхэлсэн. Манай улсаас оролцсон тамирчдаас анх удаа насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд хүрэл медаль хүртсэн Б.Есүй (Баянгол дүүрэг, “Монгени” цогцолбор сургууль) IDF (international draughts federation) Дэлхийн 64 буудалт даамын холбооноос мастер цол хүртлээ. Түүнээс гадна дөрвөн даамчин амжилт гаргав. Охидын 8-10 насны ангилалд Э.Номунзаяа (Баянзүрх дүүрэг, “Хөлөгт тоглоом” клуб) мөнгө, 14-16 насныхад Н.Лхагвадолгор (Хан-Уул дүүрэг, “Хийморь хөлөг” клуб) хүрэл, хөвгүүдээс 11-13 насныхад Б.Эрхэмбилэг хүрэл медальтай эх орондоо ирэх нь.