
Мэргэжлийн морин хуур урлалын “Пегасус” төвийнхөн хотын төв дэх “Галлериа” орон зайд морин хуурын үзэсгэлэн, худалдааг энэ сарын 24-26-нд зохион байгуулах аж. Энэ өдрүүдэд морин хуур хэрхэн бүтээдгийг харуулсан бичлэг үзүүлж, хялгас хэрхэн татдаг, дуу яаж оруулдаг зэргийг толилуулах юм байна. “A tale of the morin khuur” хэмээн нэрийдсэн уг арга хэмжээг зохион байгуулагчид нь 1994 оноос эхлэн морин хуур урласан мастерууд аж. Тэдний бүтээгдэхүүнээр манай улсын хөгжмийн урлагийн сургуулийнхан төдийгүй Япон, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улсад хөгжимчид, сонирхогчид тоглодог гэнэ.
Бэлтгэсэн М.Цог