
Ардчилал дахь иргэний нийгмийн ач холбогдлыг шийдвэр гаргагчдад болон олон нийтэд таниулах зорилгоор “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас “Ардчилалд агаар дутна” артивист үзэсгэлэнг нээлээ. Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болох Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг буцаан татахыг сануулсан захидлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт энэ сарын 13-нд тус байгууллагынхан хүргүүлжээ. Уг хуулийн төслийг боловсруулахдаа хууль ёсны ашиг сонирхол, эрх чөлөө нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хэлэлцүүлээгүй аж. Хэрэв шинээр боловсруулсан хууль батлагдвал нийгэмд үйлчилдэг, хүний эрх, ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд бодлогын нөлөөллөөр дагнан ажилладаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа зогсоход хүрэх эрсдэлтэй гэнэ. Үүнийг эсэргүүцэн зохион байгуулж буй уг үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл “Norphei art gallery”-д үргэлжилнэ.

Бэлтгэсэн Ц.Дүүрэнжаргал