
Замын цагдаагийн газрын дэргэд гүүрэн гарц барих төслийн хүрээнд өнгөрсөн тавдугаар сараас эхлэн “Соёолж” төвөөс Энхтайваны гүүрний нүхэн гарц хүртэлх нэг километр авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилт хийсэн билээ. Тэгвэл одоо баруунаас зүүн чиглэл буюу Нарны замын урд хэсгийг хучихаар болоод байна. Ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хаахаар төлөвлөсөн аж. Уг төлөвлөгөөний дагуу өнгөрсөн шөнөөс эхлэн бямба гаргийн 18.00 цаг хүртэл Олимпын гүүрээс Махатма Гандигийн гудамжны түр зам хүртэл асфальт бетон хучилт хийхийн тулд тухайн хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Харин Олимпын гүүрээс Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх зүүнээс баруун чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм. Тиймээс иргэд, жолооч нар дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг ТЦА-ныхан сануулав.
Бэлтгэсэн М.Мөнхжаргал