
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор Улаанбаатар хотод “Парис-2024” зуны олимпийн наадмын албан ёсны оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” маргааш эхэлнэ. Эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг-д зодоглох 17 жүдочийг Израил улсын Шира Ришони тэргүүлж барилдах юм. Түүнтэй А хэсэгт Африк тивийн гурван удаагийн аварга, ӨАБНУ-ын бөх Жероней Уайтбүи, В хэсэгт манай шилдэг жүдочдоос Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар учраа таарах нь. Тэд Турк улсын Анталья хотод болсон гранд сламд аваргын төлөө хүч сориход Г.Наранцэцэг ялж, аварга болсон. Харин насанд хүрэгчдийн УАШТ-д Б.Баасанхүү өрсөлдөгчөө илүүрхэн улсын аваргаар анх удаа тодорсон билээ.