
Мэргэжлийн дартсын корпорацаас дартсын спортын Азийн АШТ-ийг Японд есдүгээр сарын 22-25-нд анх удаа зохион байгуулна.Тус тэмцээнд эх орноо төлөөлж оролцох нэг тамирчныг цуврал тэмцээнээс сонгон шалгаруулахаар болсон. Хэрэв тэнцээгүй тохиолдолд өөр боломж бий. Монголд зохион байгуулах шалгаруулалтад шилдэг 32-т багтсан тамирчин тус улсад есдүгээр сарын 22-23-нд болох дөрвөн удаагийн нээлттэй шалгаруулалтын аль нэгэнд нь оролцож, эхний дөрвөн байрт жагсвал Азийн аваргад оролцох боломжтой. Сонирхуулахад, эрэгтэйчүүдийн амжилтын чансааг “Нетком дартс” клубийн Х.Одхүү 252, эмэгтэйчүүдээс “Хулан дартс”-ын тамирчин Б.Хулан 86 оноогоор тэргүүлж байна.