
Индонез улсын Бали аралд дэлхийн элсний II наадмыг ирэх жилийн наймдугаар сарын 5-12-нд зохион байгуулах болсныг тус улсын ҮОХ-ноос мэдээлсэн. 2021 оны аравдугаар сард болсон Үндэсний олимпын хороодын холбооны Ерөнхий ассамблейгаас наадам зохион байгуулах эрхийг Индонез улсад өгөхөд ҮОХ нь Засгийн газартайгаа зөвшилцсөнөөр уг аралд зохион байгуулахаар шийджээ.