Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хотын сайд Ж.Сүхбаатар биеэ өмөөрөв

Нийслэл хотын түгжрэлийг шийдхийн тулд асуудал хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар томилогдсон билээ. Тэрбээр, түгжрэлд өөд болоочоо нутаглуулж буй үлдэгсдийн цуваа нөлөөлж буй тухай жиргэсэн нь олон нийтийн бухамдалыг төрүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Энд дарж үзэх. 

Тэгвэл тэрбээр иргэдийн шүүмжлэлд хариу болгон өөрийнгөө өмөөрч цагийн өмнө цахим хуудаснаа "Түгжрэлд маш олон хүчин зүйлс нөлөөлж буй. Зүй ёсоор хүлээн зөвшөөрч орхих асуудлууд ч бий. Хэн ч буяны ажлыг буруутгахгүй нь ойлгомжтой. Шарил хадгалах газраа буруу байршилд байлгаж байгаа тухай асуудал…Эмнэлэг, буяны газруудтай хамтарч ажиллан зан үйлийн ёслолыг хотын төвөөс өөр илүү зохистой байршилд шилжүүлэх тухайд өгсөн хариулт…Заавал мушгин гуйвуулж байж “таашаал” авах нь зарим хүний сэтгэл ханамж юм даа…" хэмээв.

Угтаа бол замын түгжрэлийг бурхан болооч нарт тохож байхаар бодлогын түвшинд ямар арга хэмжээ авч ажиллах талаар иргэдтэйгээ ярилцаж, шийдэл олж түгжрэлийг шийдэх нь зүй хэрэг болов уу.