Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Сүхбаатар: Буяны цуваа түгжрэлд нөлөөлдөг

Нийслэл хотын түгжрэл хэн бүхний толгойны өвчин болоод удаж буй.  Хотын эл асуудлыг шийдэхийн тулд асуудал хариуцсан сайдын орон тоог хүртэл гаргасан. Хотын сайдын “давхар дээлтэй” болсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өөрийн цахим хуудаснаа түгжрэлд өөд болоочоо нутаглуулж буй үлдэгсдийн цуваа нөлөөлж буй тухай жиргэсэн нь олон нийтийн бухамдалыг төрүүлжээ. Тэрбээр, “Буяны цуваа энэ өдрүүдэд түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цагаар ихэвчлэн явагддаг, тэр нь түгжрэлийн оргил цагтай давхцдаг. 1-р эмнэлгийн орчимд бөөгнөрөл үүсдэг. Буяны газрын удирдлагуудтай дараа уулзалт хийж ярилцахаар төлөвлөж байгаа…” гэж жиргэсэн байна.