Авлигатай тэмцэх газрын шинэ дарга нар их л ширүүн байна. Ажилтнуудаа толгой дараалан халж байгаа явдал зогсох янз одоогоор лав харагдахгүй байгаа юм. Сэлэм эргүүлэхгүй, толгой бөндөсхийхгүй өдөр гэж байхаа боль сон бололтой. Дарга нь Н.Ганболд гэх цагдаагийн “ноомой” хурандаа бий. Орлогч нь АН-ын хүчтэй дэмжлэгээр гарч ирсэн “мэргэжлийн тагнуулч” гэх Ч.Хурц гэж нөхөр бий.
Хүмүүсийн ярьж буйгаар бол жинхэнэ даргын үүргийг Ч.Хурц нь гүйцэтгэдэг юм байх. Өөрийг нь шалгаж байсан мөрдөн байцаагчдыг тэргүүн ээлжинд ажлаас чөлөөлснөөс үзвэл улс төрийн зорилгоор дарга нарыг нь томилсон ч юм шиг. Зарим хэвлэлд бич сэнээр Ч.Хурц таалаагүй хүмүүсээ “саналаараа зайлчихвал зүгээр шүү” гэж дарамталсан ч гэх шиг. Энэ мэт элдэв яриа хөө- рөөнөөс үзвэл АТГ-ын шинэ удирд лага олон түмний хүсээд байгаа үр дүнг авчрахгүй нь бололтой.
Хамгийн сүүлд сонин мэдээ дууллаа. Ийм мэдээллийг нотлоход амаргүй байдаг учраас баттай бус мэдээлэл гэж үзэхэд бас хэцүү. Гэхдээ юу сонссоноо хуваалцъя. Саяхан Ч.Хурц МАНынханд “агсам” тавьсан юм байх. “Танайхнаас таван хүн шоронд хийсэн байхад сонгуульд ялахыг чинь харъя л даа” гэж. Үнэн худлыг бүү мэд. Сонгууль дөхсөнтэй холбоо - тойгоор бас нэг хоржоонтой яриа дууллаа.
Ард түмний гавьяат, ард түмний хөдөлмөрийн баатар ч гэдэг бил үү. Арго багш МАН-ын ханд нэгэн мессэж илгээжээ. “Та нар намайг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлчих. Тэгвэл МАН-д элслээ. Би хаанаас ч нэр дэвшсэн нэг суудал чирээд ирнэ” гэж ярьсан сурагтай. Энэ мэт сонгуультай холбогдсон хоржоонтой мэ дээлэл ирэх оны зургаадугаар са рыг дуустал үргэлжлэх биз ээ.
Г.ЭНХ