Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөлийн ээлжит 44 дүгээр хурал өчигдөр Улаанбаатар, Москвад боллоо. Талууд хоёр хотод эчнээ хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа тайланг солилцох замаар нэгдсэн шийдвэр гаргах юм байна. Зөвлөл энэ удаа тус үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригийн асуудлыг хэлэлцэнэ хэмээн таамаглаж байсан боловч өчигдрийн байдлаар улирч буй оны санхүүгийн тайлангаас өөр асуудлыг хурлаар авч хэлэлцээгүй байна.
Түүний хөдөлмөрийн гэрээг сунгаж, дөрвөн жил улираан томилохоор тохиролцсон тухай сураг ажгийг зөвлөлд ойрхон эх сурвалж дуулгалаа. 2007 оны арванхоёрдугаар сард хуралдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөл Ч.Ганзоригийг ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж, 2008 оны нэгдүгээр сард энэ албанд нь жинхэлснээс хойш түүний гэрээний дөрвөн жилийн хугацаа дуусгавар болоод байгаа юм.
Б.ЭНХЦЭЦЭГ