“Хар өдөр” хэмээн нэрлэдэг 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон үймээнтэй холбоотой асуудлаар “Эрс шинэчлэл”,”Миний Монголын газар шороо”, “Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн”, “Гал үндэстэн” зэрэг иргэний 10 гаруй хөдөлгөөн, холбоо хамтран өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цагдаагийнхны маш нууц баримтыг олонд дэлгэснээс хойш энэ талаар нэлээдгүй шуугих боллоо. Гэмт үйлдлийн үед төр иргэдээ хамгаалах үүргээ биелүүлж чадаагүйгээс энгийн иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдсөн. Монголын төр буруугаа хүлээн, цаашид ийм зүйл давтагдахгүй байх баталгаа бий болгож, ард иргэдээсээ уучлалт гуйх ёстой. Гэтэл энэ тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үед МАН-ын нэр бүхий гишүүд эсэргүүцсэн нь олон нийтийг илэрхий доромжилсон хэрэг” хэмээн ярилаа. Хэрэв уучлалт гуйхгүй бол МАН ирэх сонгуульд оролцох хууль зүйн болон ёс суртахууны эрхгүй гэсэн мэдэгдлийг Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдод хүргүүлэхээр дээрх хөдөлгөөн, холбооныхон зэхжээ.