ШУТИС-ийн Математикийн сургуулийн докторант, ОХУ-ын иргэн С.А.Ачитуев энэ сарын 16- нд Математикийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хам гаал лаа. Тэрбээр ОХУ-ын Буриадын улсын их сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимийн ахлах багш бөгөөд манай улсад математикийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан анхны гадаадын иргэн болж байгаа юм. Түүний эрдмийн ажлыг ШУТИС-ийн проректор, профессор Б.Очирбат удирджээ. С.А.Ачитуев эрдмийн ажилдаа ОХУ-ын Байгалийн бүс нутгийн хөгжлийн хувилбаруудыг бо ловсруулах асуудлыг оновчтой удирд лагын онолын бодлого болгон загварчилж улмаар В.Ф.Кротовын хүрэлцээт нөхцөл, В.И.Гурманы “Өргөтгөлийн зарчим”-ыг ашиглан Байгалийн бүсийн тогтвортой хөгжлийн нөхцөлийг хангах магистраль шийдүүдийг олсон нь онол практикийн ихээхэн чухал үр дүнтэй ажил болсон хэмээн судлаачид үзэж байна.