Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар болон төрийн тэргүүний шадар туслахаар ажиллаж байсан Б.Тулга нарыг УМБГ, АТГ-ын хамтарсан Ажлын хэсгийнхэн тайлбар мэдүүлэг авч эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Харин саяхан Н.Энхбаярын гэгдэх телевизээр нэвтрүүлэг гарч, Ерөнхийлөгч асныг хууль хяналтын байгууллагад тайлбар өгсөн, энэ үед Н.Энхбаяр “Ц.Нямдоржийн заавраар хүн хэлмэгдүүлэх хэрэггүй гэдгийг мөрдөн байцаагч нарт хэлсэн” хэмээн дурдсан юм. Энэ талаар АТГ болон Нийслэлийн прокурорын газрын албаны хүнээс тодруулсан юм. АТГ-ын эх сурвалж “Уг хэргийн мөр дөн байцаалт үргэлжилж байгаа. Тодорхой мэдээлэл өгөх бо ломжгүй. Гэхдээ Н.Энхбаяраас бид тайлбар аваагүй.
Харин хүү Э.Батшугараас нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу сэжигтнээр тооцон тайлбар мэдүүлэг авсан. Тэрбээр Ажлын хэсэгт 2-3 удаа мэдүүлэг өгсөн” гэв. Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж “Н.Энхбаярын тухай нэвтрүүлгийг зурагтаар үзсэн. Нэг ч удаа хууль хяналтын байгууллагад тайлбар өгөөгүй шүү дээ” гэсэн юм.