Мэдээлэл шуудан Харилцаа Холбоо Технологийн газрын дэд дарга А. Мөнхбат 2012 онд улсын их хурлын сонгуульд өрсөлдөхөөр болсон байна. Тэрээр өнөөдөр өглөө өөрийн фэйсбүүк валл дээрээ тэр тухайгаа бичсэн байна. IT салбарт олон жил ажилласан түүнийг салбарын хамт олон дэмжих нь гарцаагүй юм.
Тэрээр өөрийн хуудсандаа ийнхүү бичсэн байна :
Ирэх онд болох сонгуульд оролцоно. Энэ 7 хоногт төрийнхөө ажлаас хуулийн дагуу чөлөөлөгдөнө. 2004 онд Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газар байгуулагдсан цагаас хамтран ажилласан нийт хамт олон, салбарынхандаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Мөн цаг үргэлж дэмжиж ирсэн ард иргэддээ баярлалаа. Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийг өдий зэрэгтэй болгосон нь та нарын минь ач гавьяа юм шүү. Та бүхэнд ирж буй 2012 онд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсээд шинэ оны мэнд дэвшүүлье :-).
Фэйсбүүк профайл: https://www.facebook.com/profile.php?id=100000541982082
Фэйсбүүк хуудас https://www.facebook.com/a.munkhbat
О.Энх