Ерөнхий сайд С.Батболдтой цөөн хором ярилцлаа.
-Улирч буй оныг ямар амжилтаар үдэж бай гаа талаар Зас гийн газрын тэр гүүний үгийг сон сох хэрэгтэй гэж бодлоо.
- Монголын анх ны төрт улс байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90, Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой зэрэг олон их ой давхацсан сайхан жил болж өнгөрч байна. Эдийн засгийн өсөлтийн он байлаа. ДНБ-ий үйлдвэрлэл 20 орчим хувиар өслөө. Урлаг, спортынхон маань эх орныхоо нэр төрийг олон улсын тав цанд өндөрт өргөсөөр байна. Тэд маань түүхэнд байгаагүй амжилтыг энэ онд үзүүллээ. Монголын төр, засаг ир гэдийнхээ амьдралыг сайжруулах, хүний төлөө хөгжил байх ёстой гэсэн чиглэлээр бодитой ажлуудыг хийж чадсан, эхлүүлсэн оноо үдэж байна. Хө дөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд 70 мянга гаруй иргэн шинээр ажилтай боллоо. Монгол хүн эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, ажил, орлоготой байх ёстой гэсэн зорилтыг Зас гийг газар хэрэгжүүлж ирсэн. Хү- ний хөгж лийн болон хөгжлийнхөө индек сээр нэлээд хэдэн байр урагшилж чадлаа. Илүү өөдрөг ирээдүй мон голчуудыг хүлээж байна. Хүндээ наалд сан бодлого хэрэгжүүлэхийн төлөө Зас гийн газар ажиллаж байна. Хөгж лийн үндэс, үр дүн нь сайн засаг лалын үр шим байх ёстой. Бодит үр дүнг үзүүлдэг нээлттэй засаглалын тө- лөө хамтарсан Засгийн газар ажиллах болно. Монголын тэргүүлэх хэвлэл мэдээллийн нэг “Өнөөдөр” сонин Монгол Улсынхаа хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж ирсэнд ард түмэн талархдаг. “Өнөөдөр” бол туйлширдагг үй, ноён нуруутай, бодитой мэдээлэл өгч чаддаг сонин. Танай сонины шалгаруулалт тухайн салбартаа ман лайлагч байж чаддаг хүмүүст урам өгч, улам их үүрэг хариуцлага хү- лээлгэж чаддаг. Хариуцлага, хүндэтгэл хүлээж авлаа гэж үзэж байна. Амжилт хүсье. Та бүхнийхээ итгэлийг дааж ажиллаж чадна гэдгээ “Өнөөдөр” сониноор дамжуулж ард түмэндээ амлаж байна.