Дундуур нь хоёр удаа хаалга үүдээ хагас дутуу хааж барьсныг эс тооцвол Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан Ардын намын хурлуудыг бодвол “халуун” болсон нь мэдээж. Хуралдаан эхлэхээс авахуулаад төгсгөлөө хүртэл Төрийн ордны Их танхим АН-ын Алтангадас, түүний эсрэг МоАХ, Ардчилсан хүчний холбоо фракцуудын зөрчилдөөний талбар болж хувирсан. ҮЗХ-ны 35 дугаар хуралдаан өчигдөр 18.00 цагт АН хамтарсан Засгийн газрыг орхих болсныг албан ёсоор зарлах шийдвэр гаргаснаар өндөрлөлөө.
ЗӨРЧИЛТЭЙ ЭХЛЭЛ
ҮЗХ товлосон хугацаа наас нэг цаг хожимдож, 11 цагт хуралдаанаа эхлэв. Хурлыг АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, нийслэлийн хорооны дарга Ш.Түвдэндорж нараар удирдуулахаар Гүйцэтгэх зөвлөл өмнөх өдөр нь шийдсэн байв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга “Хуралдаан дарга лагчдыг танхимаас томилох ёстой” хэмээж, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга “Намын дарга ҮЗХ-г азаргалах гэж Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр далайлгаж болох гүй. Хуралдаан даргалах хүмүүсийг одоо шинээр томилох ёстой”, УИХ-ын гишүүн З.Энхболд “Ажлынхаа тайланг хэлэлцүүлэх гэж байгаа Н.Алтанхуяг хуралдаан даргалах дүрэм байхгүй шүү” гэсэн санал хэлснээр 11 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс гаргаж, санал хураав. Дүн нь гарахад 74 хувиар дахиад л Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Ш.Түвдэндорж нарт хуралдааныг даргалан явуулах эрх ирсэн.
Ц.Оюунгэрэл “Түдгэлзсэн саналтай 20 гаруй хүн байхад яагаад тоолохгүй байгаа юм. Бид дотроо санал тоолж чадахгүй байж сонгуулийн дүнг яаж тоолох юм” хэмээн загналаа. Ш.Түвдэндорж “Хуралдаан дэгээ зөрчлөө. Тиймээс энэ удаагийн ҮЗХ-ны хуралдааныг даргалах бүрэлдэхүүнд ажиллах ёс зүй надад байхгүй” гэж эрс мэдэгдэн танхимыг орхих нь тэр. Гэхдээ нэг их удалгүй буцаж ирсэн л дээ. Түүний оронд З.Нарантуяа хуралдаан даргалахаар индэрт суув. АН-ын дарга Н.Алтанхуяг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. ҮЗХ, Гүйцэт гэх зөвлөлд шинээр сонгогдсон хүмүүсийн бүрэн эр хийг баталгаажуулах, АНын даргын улс төрийн илтгэлийг сонсох, Засгийн газрын танхимын зургаан сайд хий сэн ажлаа танилцуулах, хорооны гишүүд асуулт тавих, санал хэлэх, хамтарсан Засгийн газраас гарах тухай улс төрийн шийдвэр гаргах зэрэг асуудлыг өчигдөр хэлэлцэв.
Н.АЛТАНХУЯГ: ЦАГ ҮГҮЙ НЬ ҮГҮЙ. ТУСГААРЛАХ ЦАГ БОЛЛОО
АН-ын дарга Н.Алтанхуягийн илтгэл тавих цаг боллоо. Тэрбээр “АН түүхэн үүргээ гүйцэтгэлээ” гэх танил өгүүлбэрээр үгээ эхэлсэн. Товчлон сийрүүлье. “Бид яагаад стандарт бус хамтарсан Засгийн газарт ажиллах болсон юм бэ. Гурван жилийн өмнөх сонгуулиа бид саналаа луйвардуулсан ч бай, долдугаар сарын 1-ний дараа үүссэн улс төрийн талцсан хэрүүл, дуусашгүй маргаанд нийгмээ татан оруулахгүйн тулд АН ийм шийдвэр гаргасан. Тэгэхэд ялагдлын цус цээжинд амтагдсан, ардчиллын төлөө 20 жил зүтгэсэн гишүүд, дэмжигчдийн маань цөхрөл дээд цэгтээ тулсан цаг үе байлаа. АН хэт зүүний бодлогыг хязгаарлах, улс төрийн тогтвортой байдлыг хадгалах, ардчилсан Ерөнхийлөгчтэй болохын төлөө шийдвэр гаргаж чадсан юм.
Үр дүнд нь нийгэмд хөгжил ирсэн” гээд Оюутолгой, Та вантолгой төслүүдийг хө- дөлгөсөн, Сонгуулийн ту хай хуулийг шинэчилсэн, байгалийн баялгаас монгол хүн бүрт хувь хүртээж эхэлсэн зэрэг Засгийн газарт МАНтай хамт хийсэн томоохон ажлуудыг нэрлэнэ лээ. Бас хийж амжуулаагүй зүйлээ ч дурдсан. Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд өссөөр байгаа боловч өнөөх Дорж, Дулмаагийн амьжиргааны тухай ярихаар л Н.Алтанхуяг улайгаад нүүрээ хийх газар олддоггүй гэнэ. Тэрбээр намаа Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргахаар шийдсэн шалтгаанаа ийн өгүүлж байна. “Би л өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн болохоос биш МАН-тай хамтарсан цагаас энэ тухай яриа АН-д өрнөсөөр ирсэн. ҮЗХ эцсийн шийдвэрийг гаргах учиртай. Гэтэл МАН-ын дарга энэ шийдвэрийг намайг ганцаараа гаргалаа гэж гүтгэж, үзэл суртлын “махны” машинаа зургаан хоног ажиллууав.
АН-ын удирдлага хөдөө яваад очиход хамтарсан Засгийн газраас хэзээ гарахыг иргэд байнга асуудаг” гэв. МАНын дарга, Ерөнхий сайд С.Батболд АН-ын даргад хандан “Ханилж яваад нөх рөө” хэмээх зүйр үгийг хэлс ний хариуд Н.Алтанхуяг “АН Засгийн газарт сайн ажилласан. Энэ засгийн ололт нь биднийх, алдаа нь ч биднийх. АН цаашид Засгийн газрын зөвийг дэмжиж, бурууд нь нүд хурц, чих сонор шахах болно” хэмээлээ. Тэрбээр улс төрийн илтгэлийнхээ төгсгөлд “Манай нам зургаан сайдын олбог суудлын төлөө өрсөлдөгчтэйгөө эвсээгүй юм. Улс орноо бодож хамтарсан, одоо улс орноо бодож Засгийн газраас гарах цаг боллоо” гээд 100 жилийн өмнө хутагт Богдын хэлсэн “Аливаад цаг үгүй нь үгүй юм” хэмээх үгээр Засгийн газраас тусгаарлах уриа дэвшүүлэв.
Х.БАТТУЛГА: БЭРХИЙГ ТУУЛНА ГЭЖ ХӨӨРСНИЙГ МИНЬ ЯАНА
Хамтарсан Засгийн газарт ажилласан АН-ын зургаан сайд тайлангаа тавилаа. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өнгөрсөн 3.4 жилд хийсэн ажлаа ялимгүй нуршиж, бас хүү Монголын эмч, тамирчдын гаргасан бүх амжилтыг дурдахаа ч мартсангүй. Эцэст нь “Ард түмний эрүүл энхийн манаанд нойр хоолгүй зүтгэдэг эмч, ажилтнуудад урам зориг хайрласан он жилүүд байлаа” хэмээв. Түүний дараа Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга индэрт гармагцаа “Би чинь одоо социализмын үеийн уянгын халилтай хурал руу ороод ирэв үү, яав” хэмээн өмнөх илтгэгчээ шүүмжлээд авлаа. Х.Баттулга эхлээд өөрийнх нь хариуцсан салбар юу хийснийг товч дурдсан. Төмөр замд төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар батлуулсан, Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөр боловсруулсан боловч УИХ батлаагүй, 4000 айлын орон сууц ашиглалтад орсны 2000-д нь гэр хорооллын айл нүүж ирсэн байна. МоАХ фракцын тэргүүнийх нь хувьд түүний байр суурь ҮЗХ-ны гишүүдийн анхаарлын төвд байв. “Бэрхийг туулах Засгийн газарт ажиллаж байна гэж би лав эхний жил их хөөрсөн.
Хамтарсан Засгийн газарт анх ороход яриад байсан сайхан зүйлүүд бүтэхгүй гэдгийг удалгүй ойлгосон. Хөдөөгийнхөн, гэр хорооллынхны амьдралд өөдөл сөн юм алга. Гэтэл Засгийн газар Хятадад нүүрс түүхийгээр экспортлогч MCS гэдэг хувийн компанитай тогтвортой байдлын гэрээг 70 жилээр байгуулах төслийг Засгийн газрын өнөөдрийн (өчигдрийн) хуралдаанаар хэ лэлцэх гэж байна. Тэгсэн мөртлөө Яармагт 100 мянган айлын орон сууц барих гэхээр хөрөнгө өгдөггүй. Аягүй бол Баттулгын компани биз гээд л тэр” гэлээ. Х.Баттулга хатуу хүн хэдий ч намын нөхдөдөө хов дуулгадаг аж. “Ц.Нямдорж сайд “Чамайг төмөр зам барихыг харна аа” гэж занадаг” хэмээн үг зөөв. Х.Баттулга энэ дашрамд Н.Алтанхуяг даргадаа ч асуулт тавихаа азнасангүй. “Засгийн газраас гарах мэдэгдэл хийхийнхээ өмнө Та ядаж таван сайдтайгаа зөвлөж болоогүй юм уу? УИХ дахь АН-ын бүлэг гэж бий. Гүйцэтгэх зөвлөлөөр ч ярилгүй шийдвэр гаргасан чинь зөв үү? Дураа хүрэхээр ҮЗХ-гээсээ асуудаг, дургүйгээ хүрэхээр ганцаараа шийдэж болох уу” гэсэн түүний асуултууд МоАХ-ын толгойлогчийн ҮЗХ-нд илэрхийлсэн гол байр суурь бол сон юм. Тэрбээр “ҮЗХ-ны гишүүд ээ, та нар намын даргын хайрцагт орчихсон байна.
Та нарын дунд ҮЗХ-ны гишүүн биш хүмүүс мандат аваад ороод ирсэн байна шүү. Албан тасалгааны цонхоор эдийн засаг 20 хувь өсөөд, Засгийн газар мөрийн хөтөлбөрөө 82 хувь биелүүлсэн мэт харагдаж байхад “Рашаантын 18” дуунд гардаг амьдрал хэвээрээ л байгаа шүү дээ. Олигархууд “Хууль гаргуулахад тэрбум хэрэгтэй, хуу хамахад үзэл суртал хэрэгтэй” гэх болж. Хуу хамуулахгүйн тулд АН сэрээч” гэж тайлан, илтгэлээ төгсгөв. Түүний дараа Байгаль орчны сайд Л.Гансүх, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Сангийн сайд С.Баярцогт нар ээлж дараалан ажлаа тайлагнасан. Х.Баттулгаас “Танд АН-ын дарга болох бодол байна уу” хэмээн хэвлэлийнхэн асуухад тэрбээр “Би дарга болох гэж ерөөсөө яриагүй. Нам маань мөнгөний бүлэглэлийн гарт орчихсон байна, энэ байдлыг таслан зогсоохын тулд ҮЗХ-д ярьж хэлээд байгаа юм. АН даргынхаа асуудлыг их хурлаараа шийддэг шүү дээ” гэсэн.
З.ЭНХБОЛД САЙД НАРЫГ “САМБАРТ” ДУУДАВ
ҮЗХ-ны гишүүдийн асуулт асуух, санал хэлэх ээлж ирэхэд сахилгагүйтсэн хөвгүү- дийг багш самбарын өмнө дуудаж зогсоогоод яасан ийснийг нь байцаадаг шиг юм болов. З.Энхболд гишүүн Засгийн газарт ажилласан АН-ын сайд, дэд сайд нарыг ҮЗХ-ны гишүүдийн өмнө гарч, эгнэн зогсож байгаад МАН, АН-ын хамтарсан Засгийн газрын гэрээний заалт тус бүрийн биелэлтийг асууж сайд нараас нэг бүрчлэн хариуг нь сонссон. Н.Батаа АН-ын ээлжит тавдугаар их хурлыг энэ оны хоёрдугаар сарын 18-нд зарлан хуралдуулах санал гаргаж, төслийг өргөн барилаа. АН сонгуулийн өмнө тулгамдаад буй асуудлуудаа их хурлаараа хэлэлцэх ёстой хэмээн ҮЗХ-ны гишүүний бүрэн эр хийн хүрээнд гаргасан түү ний төслийг цөөнгүй гиш үүн дэмжиж байв.

УИХын гишүүн Р.Амаржаргал МҮДН фракцыг сэргээж, үйл ажиллагааг нь эхэлж байгаагаа зарласан нь энэ удаагийн ҮЗХ-ны хуралдааны бас нэгэн сонирхолтой мэдээ байлаа. Тэнд нэгэн “эвэртэй туулай” харагдсан нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн С.Бямбацогт. Тэрбээр АН-ын ҮЗХ-ны хуралдааны явцыг сонирхохоор танхимд орж ирээд араар сууж байсан юм. Түүнийг олж харсан хуралдаан даргалагч Н.Алтанхуяг “Тэр гаднын намын нөхөр орж ирээд сууж байна. Түүнийг танхимаас гарга” гэснээр “эвэртэй туулай” дэгдэж одсон. Ж.Равдандорж “Таныг ха рахад нэг л их сэтгэл хангалуун, инээж маазарсан хүн байх юм. Та хахууль авсан уу” гэж намын дарга Н.Алтанхуягаасаа асуугаад түүнд итгэл үзүүлэх эсэхээр санал хураалгах тогтоолын төсөл боловсруулснаа танилцуулав. Намын дотоод дүрмийг зөрчсөн, “Монгол хүн-2020” аяныг зохих ёсоор явуулаагүй хэмээн АН-ын даргыг буруутгав.
ЧИМЭЭГҮЙ ТӨГСГӨЛ
Ийнхүү асуулт тавих, санал хэлэх явц ид өрнөн, танхимын уур амьсгал ширүүсэхэд 15.00 цагаас эхлэн хаалттай үргэлжилсэн юм. Хуралдааны төгсгөлд АН Засгийн газраас гарахаар болсныг албан ёсоор зарлахыг ҮЗХ-ны гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн АН-ын их хурлыг хуралдуулах, АН-ын даргыг огцруулах асуудлыг энэ удаа хэлэлцэх гүй гэжээ.
Б.ЭНХЦЭЦЭГ