Улс төрийн ертөнцийн халуун үйл явдал АН хамтарсан Засгийн газраас гарах мэдэгдлийг тойрч өрнөв. Энэ тухай тус намын даргын хийсэн мэдэгдлийг ҮЗХ нь баталгаажуулсан. Уг хурлын үеэр АН-ын олон фракц дундаас хүчээ аваад буй МоАХны гишүүний нэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куландаг “будаа болгосон” юм. Түүнийхээр дэд сайд бүсгүй төрийг хамгийн муу түшиж байгаа гэнэ. Улстөрчид маргалдаад ам нь халахаараа нэгнийхээ “но”-г илчилчихдэг гэмтэй. Үүний адилаар өнөөх бүсгүй дэд сайдын хувийн амьдралыг дурсан шүүмжилжээ. Үг хэлэх эрхээ эдэлж буй ҮЗХ-ны гишүүнд дэд сайд олны нүдэн дээр лав хариу хэлж завдсангүй. Шүүмжлэлтэй, маргаантай болсон ч эвээр төгссөн хурлаа намын дарга нь “Манай нам угаас л ил тод, ардчилалтай” гэсэн үгээр эвтэйхэн “хамгаалчихна” лээ.