УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг хэн нэгэн “дарамтлаад” байгаа гэнэ. Чуулганы танхимд үг хэлэх болохоор нэр нь дэлгэц дээр гарснаа л алга болчихоод байгаа нь эрхэм гишүүнийг ийнхүү хардахад хүргэсэн аж. Тэрбээр энэ тухай “УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг хязгаарлан дарамтлаад байна уу. Эсвэл техникийн саатал юм уу. Үүнийг шалгаж өгөхийг УИХ-ын дарга танаас албан ёсоор хүсэж байна” гэсэн юм. Спикер “Тамгын газрынхан үүнийг одоо шалга. Дарамтлаад байсан юмгүй байх аа. Техникийн л саатал байлгүй дээ” гэлээ.