АН ирэх сонгуульд америк зөвлөхүүдтэй орох нь тодорхой болжээ гэж баттай эх сурвалжаас мэдээлэв. Тэдэнд зөвлөх Америкийн “PR-чид” ажлаа эхлүүлсэн гэнэ. Эхний ээлжинд өрсөлдөгч намын гишүүд нь сайдын суудлын төлөө зодолдож байгаа тухай завсаргүй сурталчил гэж зөвлөсөн сурагтай. Гурав хоногийн өмнө болсон ҮЗХ-ны хурлыг америкчуудын зөвлөснөөр хийсэн гэх мэдээлэл байгаа юм.