МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Шадар сайд М.Энхболд нар өчигдөр аминчхан уулзжээ. Тэдний ярьсан асуудлыг энэ амралтын өдрүүдэд болох Удирдах зөвл өлийн хурлаар шийдвэрлэх юм байна. Эх сурвалжийн хэлж буйгаар Тэргүүн шадар сайдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Сангийн сайдад ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын даргад Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХын гишүүн Д.Оюунхорол, Эрүүл мэндийн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Жекей нарын нэгийг томилуулахаар МАН-ын удирдлагын хүрээнд тохиролцоод байна. Энэ тухай саналаа өчигдөр орой Ерөнхий сайд С.Батболд Ерөнхийлөгчид танилцуулжээ. Тэргүүн шадар сайдад санал болгосон Ж.Энхбаяраас бусад нэр дэвшигчийг Төрийн тэргүүн дэмжсэн байна. МАН-ын Удирдах зөвлөл энэ амралтын өдрүүдэд хуралдаж, шийдвэрээ баталгаажуулна.