ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэд хоногийн өмнө ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал А.Дулаанжаргалыг өрөөндөө дууджээ. Тэрбээр генералыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон талаар ярихдаа чухам ямар үндэслэлээр солих гэж байгаагаа хэлээгүй аж. Тушаал дагах ёстой цагдаагийн дэд дарга сайдынхаа өмнөөс юу ч хэлэлгүй гарч ирсэн ч энэ тухай яриа цагдаагийнхны дунд тарсан байжээ.
Сайдын тушаал хэзээ гарахыг А.Дулаанжаргал генерал хүлээж суусан ч нам жим болж. Сураг сонсох нь ээ “Ийм цаг үед өөрчлөлт хийх нь зохимжгүй” гэж ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир сайддаа зөвлөсөн сурагтай. Засгийн газраас гарсан АН-ынханд дургүйцсэн Ц.Нямдорж сайдын амбийц хөдөлснөөс ийм шийдвэр гаргах дөхсөн гэж зарим эх сурвалж ярьж байна.
С.НАРАА