.jpg)
Хамтарсан Засгийн газраас гарч буй АН-ын зургаан сайдын орны нэр дэвшигчид тодров. Хэвлэлээр өрнөсөн баахан таамгаас тал нь зөрж, таван сар ч болов сайд хийж үзэх гэсэн МАН-ын зарим гишүүн гонсойж, зарим нь хэвлэлээр яаран мэдэгдэл хийж “бялуу идэхэд” бэлнээ зарласандаа ичиж үлдлээ. Өнгөрсөн даваа гаригт МАН-ынхан өдөржин хуралдаж, зургаан сайдын гурвыг Бүлгээсээ, гурвыг гад наас нэр дэвшүүлэхээр шийдэв. Бүл гээс сонгох гурван сайдын суу дал өрсөлдөөн ихтэй бай лаа. Үндэсний цөөнхүүд ч яаж дутах вэ, үзээд алдана биз дээ. Сангийн сайдад С.Бямбацогт, Д.Хаянхярваа, Ч.Улаан нар нэрээ дэвшүүлсэн.Батлан хам гаалахын салбар хамгийн эрэлт тэй нь байжээ. УИХын гишүүд дотроо хил манаж, цэргийн алба хааж үзсэн Х.Жекей, Ц.Батбаяр, мөн генерал аавтай болохоороо уг албанд тэнцэнэ гэж бодсон Ж.Энхбаяр, бөх хүн улсаа хам гаалахад чадвар дутахгүй гээд Б.БатЭрдэнэ, уг сал барын санхүүг өөд нь татах далд бодлого “агуулж” Ц.Даваа сүрэн нар өрсөл джээ. Тэгээд яах вэ, генерал аавтай, Ерөнхий сайдын өөрийнх нь онцолсноор энэ сал барын төлөө сэт гэлтэй гээд Ж.Энхбаяр гишүүн олонхийн са нал аваатахлаа. Зам тээвэр барилга, хот бай гуулалтын сайдад Ц.Цэнгэл, Х.Баделхан, Ц.Даш дорж, Р.Буд нар өрсөлдсөн. Ингээд өмнө нь Барилга хот байгуулалтын дэд сайд байсан Ц.Дашдорж тунав. Сангийн сайдад Д.Хаянхярваа, Зам тээвэр, барилга хот бай гуу лалтын сайдад Ц.Дашдорж нэр дэв шинэ гэж хэн ч бодоогүй учраас гэнэтийн зүйл бол сон. Удирдах зөвлөлдөө Ерөнхий сайд “халаасанд” байсан гаднаас тодруулах гурван эрх мийн нэрийг авч оржээ.
Тэрбээр намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэл сүхийг Тэр гүүн Шадар сайдад, Эрүүл мэндийн сай дад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Байгаль орчин, ая лал жуулч лалын сайдад ГХЯ-ны төрийн на рийн бичгийн дарга байсан Д.Цогтбаатар на рыг дэвшүүлж, Удирдах зөвлөлөөс дэмжлэг авсан. Энэ ту хай шийдвэрээ Ерөнхий сайд маргааш нь сэт гүүлчдэд мэдээлж, “Бүх шалгуурыг хан га сан хүмүүс” гэв. Сонгууль дөхс өн ч намын гэхээс улс орны эрх ашиг чухал учир генсекээ “хайрлахгүй”-гээр сайдад дэв шүүлсэн юм байх. Бас АН томилгоог асуу далгүй шийднэ гэсэн учир энэ долоо хо ног тоо багт гаад танхимаа бүр дүүлэхээр тө лөв лө жээ. Мөн тэдний нэрийг зөв шилц ө хөөр Ерөн хий лөгчид хандсан. Угаас бүх сай дыг гад наас томилох ёстой гэ сэн байр суурь тай бай сан Төрийн тэргүүнд нэр дэвшиг чид таа лагд сангүй. Тэрбээр ажлаа өгч байгаа, тэд ний орыг залгахаар горилж буй хүмүүсийг то ройтол суулгаж байгаад командлав.
Эхний сайдуудыг чөлөөлөөгүй байж дараагийнхыг нь томилох гэж яарах ёсгүй. Нам дотроо шийдэх нь хамаагүй, энэ бол төрийн ажил хэмээн сануулсан. Тэрбээр Ц.Дашдоржид “Энэ бол чөлөөт цагаараа хийдэг ажил биш”, Д.Хаянхярваад “Хонгор суманд долоо хоногт 3-4 хүн нас барьж байна. Таны нэр дээр ч гомдол их ирж байгаа. Хонгорынхонтойгоо уулз” хэмээн тусгайлан сануулсан. Бас Ж.Энх баярыг голж буйгаа “Энэ салбарт очих хү ний талаар бид зөвшилцөх ёстой” гэдэг үгээ рээ сануулсан. Д.Хаянхярваа гишүүн Төрийн тэргүүний зөвлөгөөг даруй хүлээн авч мар гааш нь л Хонгорынхонтой уулзахаар мордсон билээ. Ерөнхий сайд чө лөөлүүлэх сайд нарынхаа асууд лыг УИХ-д орууллаа. Засаг бүр дүү лэхээр бужигнасан долоо хоног улирч байна. Тавхан сарын хуга цаанд эдгээр сайд үнэндээ “зай бөглөөд” л дуусах биз. Ажил тайгаа танилцаж байтал л өнөөх хугацаа талийж одно.