УИХ-ын хамгийн чанга дуутай гишүүн хэн бэ гэвэл сэтгүүлчид санал нэгтэйгээр энэ эрхмийг нэрлэнэ. Түүнд үнэндээ чанга яригчийн хэрэг ч байдагг үй юм. Төмөр замын байгууллагад олон жил ажилласан энэ эрхэмд өөр нэг онцлог бий. Тэр нь түүний үгсийн сан. Хүмүүс тэр бүр мэдэхгүй сонин хэлц, ишлэлийг мань эр хэрэглэдэг. “Ухаан нь” гэдэг сул үгээрээ ч зартай. Тэгвэл энэ удаа Р.Раш гишүүний үгсийн сангаас нэгэн хэлцийг сонирхуулъя. Тэрбээр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр энэ хэлцийг Ерөнхий сайдад зориулсан юм л даа. “Урд хөл нь бүдэрвэл хойд гуян дээр ташуур ирнэ шүү, Ерөнхий сайд аа. Хариуцлагыг эцсийн эцэст та хүлээхээс хажуугаар чинь шулганаад буй хүмүүс хүлээхгүй” гэв.