Хачин юм шүү, хамтарсан Засгийн газраас намаа гаргах хүсэлтэй байсан АН-ын гишүүд баярлахгүй байх юм. Гэлээ ч тэдний чин хүсэл өчигдөр албан ёсоор биелсэн. АН-ын зургаан сайдыг албанаас нь чөлөөлөх асуудлыг чуулганаар ярих үед тэдний 20 гаруй гишүүн журмын нөхөддөө асуулт тавихаар нэрээ өгсөн юм. Шууд санал хураах гэтэл тэд “Гишүүний үг хэлэх эрхийг хаалаа” гэх мэтээр шуугилдлаа. Улмаар санал хураахаар УИХ-ын дарга алхаа цохиход “Бүгдээрээ картаа сугалчих. Битгий товчлуур дараарай” гэх мэтээр нэгэндээ уриалав. АН-ынхан картаа сугалаагүй ч товчлуур дарсангүй. Ийм тохиолдолд ирцэнд орсон ч саналаа өгөөгүй гишүүн сөрөг байр суурин дээр бүртгэгддэг. Ийнхүү АН-ынхан зөрүүдэлсээр санасандаа хүрч асуултаа тавив.