Өнгөрсөн пүрэв гаригаас Ерөнхийлөгч Өмнөговь аймагт ажиллаад ирэв. Тэрбээр гурван өдрийн томилолттой тус аймгийг зорьсон боловч газар дээр нь очоод нэг хоногоор сунгахад хүрсэн юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр томилогдсоноосоо хойш Монголын бараг бүх аймагт очсон. Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох тус аймагт томилолтоор ажиллаагүй нь түүнд тодорхой хэмжээний хүлээлт байсан байх аа. Энэ удаад Ерөнхийлөгч Өмнөговьд очихдоо нэлээд тулгамдсан асуудалтай учирсан бөгөөд амьдрал ямраар эргэхийг бага зэрэг харзнах шалтгаан ч байсан болов уу. Цаашлаад Төрийн тэргүүн маань нэгэнт УИХ, Засгийн газар үйл ажиллагаагаа тэр чигт чиглүүлчихээд байхад байн байн очих нь ажил самгардаж мэднэ гэж бодсон байж ч мэднэ. Гэхдээ Тавантолгой, Оюутолгойн ажил байдалтай Ерөнхийлөгч байнга танилцаж мэдээлэл авч байжээ. Тийм ч учраас Өмнөговь аймагт ажиллахдаа Ерөнхийлөгч өөрийн санал бодлоо чөлөөтэй нээж, томилолтоо нэг өдрөөр сунгахаас татгалзаагүй юм.
Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 19-ний пүрэв гаригийн өглөө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд буусан. Түүнийг айм гийн ИТХын дарга Л.Батчулуун, Засаг дарга Б.Бадрал нар угтан авлаа. Яагаад ч юм бэ “Тавантолгой” гэсэн үг бидний зүрх сэтгэлд хадгалагдан үлдсэн юм. Тэр нь ч учиртай аж. Түүх сөхвөл 45 жилийн өмнө энэ уурхай нээгдэж байжээ. Тэгвэл зах зээлд шилжихэд 1994 онд энэ уурхайг Засгийн газрын шийд вэрээр төрийн өмч да вам гайлсан уурхай болгосон юм. Уурхайн талаар олон ч яриа өрнөдөг байсан. 1995 онд бүр орон нутгийн мэдэлд шилжүүлсэн юмдаг. Тавантолгойн нүүрсний уурхай энэ хугацаанд олон янзаар бичигдэж байсан ч 19.2 сая тонн нүүрс экспортод гаргасан юм байна.
Өнөөдөр монгол хүний сэтгэлгээнд томоохон өөрчлөлт хийгээд байгаа газар гэвэл мөнөөх Тавантолгой. Сүүлийн үед энэ орчим нүүрсээр ихээхэн баян болохыг бид төдийгүй дэлхий таниад байгаа. Нүүрсний нөөц нь 100 жил, 300 жил гэцгээх болов. Өнөөдөр Өмнөговиос босох энэ их тоос дэлхийг нэлээд доргиогоод байгаа. Тэр юу гэвэл Тавантолгойн нүүрсийг ачсан машин хил давдаг. Чухамдаа тэнд хүн мал тогтохын аргагүй их хөл хөдөлгөөн, тоос үүсгээд байгаа билээ. Ерөнхийлөгчийг “Та вантолгой”-д очиход харин хэл ам таталдаг нөгөө их тоос босоогүй юмдаг. Тэгээд ч тоос босгох том даацын тэргүүдийг зогсоосон байв. Хаа нэгтэй урт чиргүүлтэй тоос татуулдаг машин зогссоныг харахад Ерөнхийлөгчийг амар тайван байлга гэсэн команд өгсөн байж мэдэх юм. Хаа сайгүй ачааны том машинууд гэр бараадан зогсохыг харахад тэднийг ажил алдуулахаас аргагүйд хүрсэн нь тодорхой санагдсан.
Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн анхны буудалласан газар Цогт цэций сумын нутаг, тэнд орших “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс” компанийн ажилтай танилцаад авлаа. “Эрдэнэс Тавантолгой”-нхон гэхэд 240 гаруй ажилтантай бөгөөд нэг ээлжинд 180-аад хүн ажилладаг байна. Тус компанийн захирал Б.Энэбиш: -2013 оноос бид зургаан сая тонн нүүрс, цаашлаад гурван жилийн хугацаанд 20 сая тонн нүүрс олборлоно гэсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч дагалдан яваа хү мүүсийнхээ хамт тус компанийн төвд очсон бөгөөд одоогоос уг компани 20 жил энэ нутагт ажиллахаар гэрээ байгуулаад байгаа юм байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани гэхэд л 2010 онд ажлаа эхлүүлсэн бөгөөд тэнд өнөөдөр 262 хүн ажиллаж байна. Ажилчдын 132 нь Улаанбаатараас, 92 нь Өмнөговиос, 38 хүн нь бусад аймгаас ирсэн гэнэ. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой”-нхон дэлхийн коксж сон нүүрс ний салбарт томоохон байр суурийг эзлээд байна. Су далгаагаар 6,4 тэрбум тонн коксжсон нүүрс гарна гэсэн тооцоо гаргаад байгаа аж. Өнөөдөр тэд коксжсон нүүрс гаргах үйлдвэрийг байгуулаад байгаа юм. Одоогоор энэ чиглэлийн нүүрс үйлдвэрлэх ажилд австраличууд тэргүүлж байгаа бөгөөд монголчууд тун удах гүй энэ улсын дараах байрт очих тул тэндээс инженер техникийн ажилтнуудыг урьжээ. Коксжих нүүрсийг гаргахын тулд Тавантолгойн нүүрсийг угааж боловсруулдаг байна.
Монголчууд энэ үйлдвэрийг дөнгөж саяхан ашиглалтад оруулчихаад байгаа гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн үйлдвэрээр орж ажил байдалтай нь танилцсан билээ. Одоогийн байдлаар Монголыг энэ чиглэлийн нүүрс ний асар баялагтай орон гэж үздэг болжээ. Өнөөдөр бид нүүрсний орон хэмээн цээжээ дэлдэцгээдэг, түүнийгээ зөөж худалдах гэж бөөн ажил болдог. Тэгвэл энэ нүүрсийг коксжуулах үйлдвэр барьсан нь утаа маш бага гаргадаг нүүрс үйлдвэрлэх тал дээр тэргүүлэгч орон болох бололцоо бийг харуулаад авав. Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх уурхайн ажилтай танилц саныхаа дараа “Энержи ресурс” компаниар орж, тэдний ажил үйлс ямар байгааг сонирхсон юм. Тус компанийнхан байгуулагдсан цагаасаа ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх талаар томоохон арга хэмжээ авч иржээ.
Түүний нэг үзүүлэлт гэвэл 2010 оноос 284 өрөөтэй 650 хүний багтаамжтай орчин үеийн шийдэл бүхий цог цолборыг байгуулаад байгаа явдал юм. Түүнчлэн ажил чиддаа зориулан 312 айлын орон сууцны хороолол барьж байгаа юм байна. Үүнийгээ Ерөнхийлөгчид үзүүлээд авсан. Зур гаан давхар бүхий тус хороолол нь тун удахгүй бүрэн ашиглалтад орох бөгөөд өдгөө тэнд дэлг үүр, цэцэрлэг бүхий ажилч - дын байрыг барьжээ. Энэ оны эцэст дээрх хороолол бүрэн ашиглалтад орох бөгөөд тус уурхайд ажиллахаар ир сэн хүмүүс гэр бүл болсон тохиолдолд тэндээ амьдрах юм байна. Тус компанид 2100 гаруй ажилчин хамрагдсаны 30 хувь нь орон нутгийн иргэд юм байна. Тэдний суух шинэ байрууд цуварч үүдээ нээсээр байгаа бөгөөд өнөөдөр гэхэд л тус компанийн байруудад цэцэрлэг, дэл гүүрүүд нээгджээ. Бид Ерөнхийлөгчийг даган орон нутагт ажиллахдаа тус компанийн барьсан байрыг үзэж аж амьдралтай нь танилцсан юм.
Мэдээж өнөөдөр бидний очсон Оюутолгой, Тавантолгойг тойрсон асуудал их бий. Түүний нэгээхэн хэсэг нь Өмнийн говьд ажиллаж амьдрахаар ир сэн хүмүүс хэрхэн аж төрж байгааг сонирхсон явдал. Ямар ч гэлээ “Энержи ресурс” компанийнхан ажилчиддаа зо риулж тэрхүү цогцолборыг бариулжээ. Үүдээр нь ороход усан оргилуур оргилно. Хоёр давхар энэ байшинд өөрийн ирээдүйг тодорхойлсон за луус амьдарцгааж байна. Голдуу хотод амьдардаг хүмүүс 14- 20 хоногт ажлаа хийхээр тэнд байрладаг юм байна. Тус байрны өрөө нь дөрвөн ортой бөгөөд бүгд дотроо телевизортой. Давхартаа ариун цэврийн болоод ном со нин унших өрөөтэй. Мөн биеийн тамирын тус гайлан барьсан байртай юм билээ.
Б.НАЦАГДОРЖ
Үргэлжлэл дараагийн дугаарт