Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярвааг Сангийн сайдад нэр дэвшихтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хаягаар өнөө айхавтар цианит, натри, мөнгөн усанд иргэд нь хордож байсан Хонгор сумаас баахан гомдол ирсэн бололтой. Тэнд сүүлийн үед долоо хоног бүр 2-3 хүн хорт хавдраар ертөнцийн мөнх бусыг үзүүлээд байгаа юм байх. Энэ мэдээлэл үнэн аваас зөв хөн хонгорчууд гэлтгүй мон гол хүн бүрийн сэтгэл шимшрэх ёстой. “Бараг долоо хоног бүр 2-3 хүн тэр Хонгор суманд хордлого, хавдраар өвчилж, нас барж байна гээд яриад байгаа. Хонгор сум руу заавал очих хэрэгтэй”. Засгийн газрын гишүүнээр томилуулахаар ярьж буй хүмүүсийг Ерөнхийлөгч хүлээж авч уулзахдаа Д.Хаянхярваад хандаж ингэж хэлсэн юм. Үнэхээр л долоо хоногт хоёроос доошгүй хүн хордлогын улмаас нас барж байгаа бол жилд дор хаяж 96 хүн Хонгорт жам бусаар хорвоог орхиж байна гэсэн тоо гарна.

Хонгор сумын иргэн Ш.Саранцэцэг гэгч эмэгтэй хэд хоногийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ мэдээллийг олон нийтэд цацжээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн эх сурвалж нь Ш.Саранцэцэг болж таарч байна. Харин Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, ДарханУул аймаг, Хонгор сумын удирд лага энэ мэдээллийг ор үндэсгүй гэдгийг нотолдог. Тэгвэл Ерөнхийлөгч яагаад нэг иргэний хэвлэлд өгсөн ярилцлагыг “баттай” эх сурвалж болгож ашиглав гэдэг сонирхолтой. Төрийн тэргүүнийхээ амнаас цочир мэдээ сонссон зарим хэвлэлийнхэн Хонгор суманд ажилласан юм.
Биднийг очиход ДарханУул аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, сумын Засаг дарга Ц.Чүлтэмбат нар иргэдтэй уулзаж байх таарав. Д.Эрдэнэбат дарга ярьж байна аа. “Зарим нэг хүний яриад байгаа шиг Хонгор сумаас долоо хоногт 2-3 хүн нас бараад байгаа биш. Гэсэн ч бид байнгын хараа хяналтад байлгаж байгаа. Хавар болгон хөрс, усны шинжилгээ хийлгэдэг. Хэн, ямар зорилгоор ташаа мэдээлэл цацаад байгааг ойлгохгүй байна. Хонгорын хүн ам буураагүй, жил дараалан өссөн. Буруу дэгс мэдээлэлд бодитой, хөдөлшгүй тайлбар өгөх зорилгоор аймгийн иргэний бүртгэл, эрүүл мэндийн байгууллагын албан ёсны статистик мэдээллийг авч олон нийтэд хүргэх үүргийг Хонгорын Засаг даргад өгсөн” гэв.
Ц.Чүлтэмбат дарга статистик мэдээллээс танилцуулав. Хонгор сумын нийт хүн ам 2006 онд 5404 байсан бол 2011 онд 5856-уул болжээ. Үүнээс сумын төвд 2006 онд 2178, 2011 онд 2529 хүн тооллогод хамрагдсан байна. Өрхийн тоо 2006 онд 1301 байсан бол 2007 онд 1376, 2011 онд 1610 болж өсчээ. Үүнээс сумын төвд 667 өрх бай гаа аж. Жилийн эцсийн байдлаар 2006 онд 104, 2007 онд 134, 2008 онд 140, 2010 онд 156, 2011 онд 149 хүүхэд шинээр мэндэлжээ. 2006 онд 35 хүн нас барсан. Энэ нь сумын нийт хүн амын 0.6 хувь байсан бол 2007 онд 0.7 хувь, 2008 онд 0.8, 2009 онд 0.7, 2010 онд 0.7, 2011 онд 0.7 хувь нас баржээ. Тэдгээрийн өвчлөлийн шалтгааныг танилцуулав.
Нас барсан нийт хүмүүсийн найм нь осол гэмтлээр, хавдраар 11, уушги, зүрхний дутагдлаар тав, амиа хорлосон хоёр, зүрхний шигдээсээр гурав, цус харвалтаар дөрөв, элэгний хатуурлаар хоёр, гаднын нө- лөөгөөр нэг, суулгалтаар нэг, амьсгалын замын өвчнөөр тав, бусад шалтгаанаар нэг иргэн нас баржээ. 2006 оноос хойш Хонгорын хүн ам 452 иргэнээр нэмэгджээ. Аймгийн хэм жээнд 2010, 2011 онд хорт хавдраар нас барагсдын 4.2- 4.9 хувь нь Хонгор суманд ногд сон байх жишээтэй. Тэгэхээр тэнд долоо хоногт 2-3 хүн хавдраар нас барж байна гэсэн яриа дэндүү дэгс бөгөөд түүнийг нь Төрийн тэргүүн маань өлгөж аваад асуудал болгосонд хонгорчууд их гомдолтой байгаа нь анзаарагдсан. Явж явж Хонгорын Засаг дарга Ц.Чүлтэмбат гэдэг залуу л тэнд хамгийн ихээр бухимдаж, байж суух газаргүй шахам байна.
“Бид аливаа асуудалд хүлээцтэй хандаж ирсэн. Гэвч тэвчихгүй нь. Манай сумын иргэн Ш.Саранцэцэгийн хэвлэлд өгсөн ярилцлага хонгорчуудыг үнэхээр цочирдуулсан. Энэ тухай ИТХ-ын төлөөлөгчдөд танил цуулсан. Маш их дургүйцсэн. Хэдхэн хүн ард түмний нэр барьж бидний нэр хүндэд халдаад байгааг гайхаж байна. Энэ худал мэдээллээс үүдэж гарах үр дагаврыг хэн хариуцах вэ. Буруу ташаа мэдээлэл хэвлэлд өгч байгаа хүмүүсийг шүүхэд өгөх хэрэгтэй гэж олон иргэн үзэж байна. Үүнээс болж хонгорчууд сэтгэл санааны хүнд цохилт амсаж байна. Ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүд маш хүндээр хү- лээж авч байна. Хамуутай, тэмбүүтэй гээд нутгийнх нь нэг хүн нийгэмд буруу ташаа мэдээлэл цацаад байхаар ямар эмэгтэй хүн, хүүхэд сэтгэл амар байх юм. Хонгорын иргэн гэж ярихаасаа ичиж байна, тэд. Хүмүүсийн амьжиргаанд ч нөлөөлж эхэллээ. Хонгорчууд хүнсний ногоо, үнээний сүүгээ борлуулж амьжиргаагаа залгуулдаг. Хонгорынхон хортой гээд ярьж, бичихээр иргэдийн маань орлогын эх үүсвэр алдагдаад эхэлсэн. Зарим хөрөнгө оруулалтыг хойшлуулах тухай ярьж байна.
Манай суманд малын удмын сангийн үндэсний цогцолбор байгуулахаар болж байсан. Гэтэл танайд үнэхээр тийм аюултай юм болоод байгаа юм уу. Энэ мэдээллийг худлаа гэдгийг нь нотлохгүй бол хөрөнгө оруулалтаа зогсооно гэж холбогдох байгууллагын хүмүүс ярьж байна. Ташаа мэдээллээс болж хонгорчууд л хохирч үлдэнэ. Гэсэн ч бид амьдарч чадна. Хонгорчууд тайван амьдармаар байна. Үнэн бодит мэдээллийг нийгэмд цацаж өгөөч” гэв.
Малын эмчээр ажиллаж байсан өндөр настан Банзрагч гуай ийн ярив. “2011 онд өвөө нь олон сайхан үйл явдлыг үзэж, дууллаа. Цианит, натри гэж л байна. Ултай суурьтай байцгаа. Тэр мөнгөн ус гэдэг эдэд чинь би өөрөө холилдож хутгалдаж явлаа. Алган дээрээ тавиад туршиж л байсан. Би малын санитар явсан хүн. Баримттай, амьд хүн ярьж байна шүү. Би гаргасан үртэй, ханилсан ханьтай. Өнөр өтгөн ам бүлтэй. Битгий их үймцгээ, миний хүүхдүүд. Нэр сүрээ бүү хугал. Саранцэцэг миний хүүхэдтэй адил. Энэ охин яагаад ингэж ганцаараа яриад байгаа юм. Цаана нь “но” байгаа. Үймүүлдэг, зохион байгуулдаг хүмүүс байгаа гэж бодож байна. Эвтэй бол хүчтэй шүү, хүүхдүүд минь” гэж өвгөн хоолой зангируулан ярьсан.
Сумын төвийн зоогийн газарт хооллох зуур нутгийн хүмүүстэй хэдэн хором ярилцав. Хонгорт долоо хоногт 2-3 хүн үхэж байна гэсэн мэдээлэлд тэд ихэд эгдүүцэж буйгаа ил хэлэв. Цианит, натри, мөнгөн усны талаар нэг хэсэг их ярьсан нь үнэн. Түүний ул мөр байсныг ч нуухгүй. Одоо бол тийм зүйл байхгүй шүү гэцгээж байна.
Го.ЭНХТӨР