С.БАЯРААС АН-Д, АН-ААС МАН-Д ШИЛЖСЭН ТҮҮХЭН БОЛОМЖ
Ардчилсан нам түүхэн үүрэг гүйцэтгэснээ ахин дахин мэдэгдэж байна. Хамтарсан Засгийн газрыг задалснаарөөрсдийнхөө гүйцэтгэсэн үүргийг Сайд нарын танхим дотор байснаасаа илүү товойлгож чадна хэмээн АН-ынхан төсөөлөв. Одоогоос гурван жилийн өмнөх долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа С.Баяр “стандарт бус” шийдэлд хүрээгүй бол өнгөрсөн гурван жилийн цомхон боловч өдгөө шинээрээ байгаа түүхэнд улс төрийн тогтвортой байдлыг хангаж өгсөн АН-ын ул мөр бүдэг байх байсан. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараах Монголын улс төрд хамгийн том үйл явдал нь МАН, АН-ын хамтарсан Засгийн газар байгуулагдсан, УИХ сөрөг хүчингүй ажилласан явдал байлаа. С.Баярын олгосон боломжийг АН гурван жил ашиглаад орхив.
Засгийн газарт өдгөө үүсээд буй нөхцөл байдлын өнгө АН-ын байр суурийг тодруулах бус, харин тэдний өрсөлдөгч хүчний нэр нөлөөг анхаарлын төвд оруулж байна. МАН-д одоо юу болж байгаа, цаашид хэрхэн үргэлжлэх тухай мэдээллүүд, мэдээллийг дагасан тандалт хийгээд тайлбарууд УИХ-ын сонгууль хүртэлх улс төрийг тодорхойлох бодитой хүчин зүйл байх нь дамжиггүй боллоо. АН үүгээр МАН-д нэгэн шинэ түүхийг эхлүүлж өгөв. УИХ сөрөг хүчингүй ажилласан гурван жил гаруйн дараа АН-ын бүлэг анх удаа байр сууриндаа очиж байна. Улс төрийг том зургаар нь харвал нэг намын бүлэг өнгөө өөрчилсний дэргэд МАХН нэрээ сольсон, МАН гээч нам анх удаа Засгийн газраа дангаараа байгуулж байгаа нь хавьгүй чухал, түүхэн үйл явдал.
Хэдийгээр УИХ-ын сонгууль хүртэл МАН-ын Засгийн газарт зургаахан сарын нас байгаа боловч мөрийн хөтөлбөрийн 20 хувь буюу хийгээгүй үлдсэн ажлууд гүйцэтгэлээ хүлээж байгаа болохоор МАН-ын юу чаддагийг энэ богино хугацаанд амжиж харуулах учиртай. АН бол одоо сонгууль анасан сөрөг хүчин. Тэднээс дэмжлэг хүлээнэ гэж итгэвэл МАН-ын хохь болох биз. Тиймээс үлдэж байгаа хугацаанд МАН-ын сайд нар лоозон бариад нэмэргүй. МАН-ын Сайд нарын танхим Тавантолгойн гэрээ хэмээн нэршээд байгаа Баруун Цан хийн хэлэлцээний дүнг УИХ-ын бос гоор давуулж байж шинэ нэртэй намдаа сонгуулийн оноо авчрах юм.
ЦАГАА ХЭРХЭН ТААРУУЛАХ БОЛ
Монгол Улсын Засгийн газар овгоо өөрчилж, одоо л Ерөнхий сайдынхаа нэрээр “С.Батболдын” хэмээн дуудуу лах гэж байна. С.Батболдыг анх намын дарга, Ерөнхий сайд болоход С.Баяр зуучилсан. Харин энэ удаа АН түүнд Засгийн газраа бүрдүүлэх, АН-ыг сөрж ажиллах, намаа удирдан сонгуульд орох чөрхийг атгуулж өгөв. Энэ бол МАН-ын дарга С.Батболдод улстөрчийнхөө хувьд хэн болохоо үзүүлэхэд нь ямар ч зуучлалгүйгээр аяндаа ирсэн боломж юм. Одоо С.Бат болдын цаг ирлээ. Тэр хүссэн, хү сээгүй “томруулдаг шилний” дор амьдарч эхэлжээ. АН Засгийн газрыг орхихоор шийдэж байгаа тухай мэдэгдлийн хариуд С.Батболд “Харамсаж байна” хэмээж байв.
Харин АН-ын зүгээс “Матрын ну лимс унагах хэрэггүй” гэж Ерөнхий сайдыг “аргадсан” нь угтаа бол үнэн үг байлаа. Гарт нь намынх нь болоод Засгийн газрын эрх мэдэл одоо л нэг төвлөрөх гэж байхад төрхөмдөө гүйх “бэрийн” араас гансарч яах гэсэн юм бол. “Томруулдаг шилний” дороос түүний хийсэн анхны мэдэгдэл хэтэрхий дипломат сонсогдов. Зүй нь АНын хийсэн улс төрийн хариуд жин тэй улс төр хийж болох л байсан. Ингэлээ гээд түүнийг “МАН-ын дарга улстөржлөө” гэлцэнэ биз. Энэ нь тухайн тохиолдолд гоочлоод байхаар муу үйлдэл болохооргүй байв.
Сонгууль хүртэлх Монголын улс төрд МАН-ын Засгийн газрын нэр нөлөө С.Батболд гэдэг хувь улст өрч өөрийнхөө цагийг хэрхэн тааруулахаас шууд шалтгаалах болоод байгаа нь зөвхөн түүнд үүрүүлсэн лан чиг биш юм. Түүний өмнө энэ намын лидерүүдийн туулсан л зам. С.Баяр 2007 оны арваннэгдүгээр сард МАХН-ын дарга, Ерөнхий сайд болж байв. УИХ-ын 2008 оны сонгууль хүртэл ердөө найман сар дутуу байсан. Энэ нь намынхаа даргаар ажилласан С.Батболдын он жилүүдийн дэргэд тун ахар хугацаа боловч С.Баяр МАХН-ыг араасаа дагуулж чадсан. Одоо олон нийт МАН-ын эдийн засагч, дипломатч даргаас улс төрийн лидерийн зангараг, хурц дайчин араншинг хүлээж байна.
С.БАТБОЛД “НАМ ЯЛАГДВАЛ БИ ХАР ТОЛГОЙГООРОО ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ” ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХ УУ
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх ийн хэлж байв. Одоо тэрбээр Засгийн газрын Тэргүүн ша дар сайдад нэр дэвшсэн бөгөөд С.Батболд генсекээ ийн томилж байгаа юм. У.Хүрэлсүх Тэргүүн шадар бол бол түүний оронд МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах сураг бодитой болно. Нэгэнт МАНын удирдлага өмнө нь “Нам ялагдвал би хар толгойгоороо хариуцлага хүлээнэ” гэсэн алдарт мэдэгдлийг хэлж байсан тул одоо ч олон нийт нэхэл хатуу хүлээж л байгаа. Хэн нэг нь хэлж л таарах биз. Я.Содбаатар лав биш, түүнд зохих ч үгүй. Харин С.Батболд бол өөр хэрэг.
АН-ыг Засгийн газраас явсны дараа нийгмийг бухимдуулах шалтгаан нь бензин шатахуун болов. Төрийн ордны үүд хаалгыг янгинатал түг жиж, жагсагчид Засгийн газарт уураа гаргаж байна. Эдийн засаг өссөний хэрээр иргэдийн хэтэвчинд хэдэн төгрөг эргэлдэхтэйгээ болонгуут бараа бүтээгдэхүүний үнэ хөөрч орхилоо. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Ядаж байхад Засгийн газрын томилгоог Ерөнхийлөгч даруй зөвшөөрөхөөс цааргалангуй байна. Сонгуульд нам нь ялагдвал “хар толгойгоороо” хариуцлага хүлээхэд бэлэн байхын тулд С.Батболдод чадварлаг баг хэрэгтэй.
С.Батболд Засгийн газарт орон гарсан зургаан суу далд хэн, хэнийг томилохоор бодож боловсруулсныг уншигчид хэдийнэ мэдэх билээ. Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх бич гээ өчигдөр өгч, өмнө нь санал бол госон У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Д.Цогтбаатар, Ж.Энхбаяр, Ц.Дашдорж, Н.Хү рэлбаатар нарыг Засгийн газрын гишүүн, сайдаар томилуулах хүсэлтээ дахин илэрхийлжээ. Эдгээр зургаан эрхмээс С.Батболдын гэх хүн гэвэл Моск вагийн Олон ул сын харилцааны дээд сургууль төгс сөнөөрөө “ижилсдэг” Д.Цогт баатар л байгаа юм. Ийнхүү Сайд нарын танхимд МАН-д шинэ тутам бүрэлдсэн С.Бат болдын фракцын дөрвөн сайд (Ч.Хүрэлбаатар, Д.Зоригт, Ё.Отгон баяр) дээр Д.Цогтбаатарыг нэмээд, өөртэйгээ тавуул болох нь. Засгийн газрын бараг 40 хувь, муугүй амжилт. Тэднийг МАН дахь хамгийн нөлөө бү хий бусад фракцууд дэмжиж ажил лахаар тохиролцож, бусад та ван сайдын томилгоог хийсэн гэж ойлгож болох биз. Юутай ч С.Батболд намынхаа дотоодыг хянаад авав бололтой. Харин сонгогчдыг араасаа дагуулж чадах болов уу?
Б.ЭНХЦЭЦЭГ