Засгийн газраас АН гарсантай холбоогүй байх л даа, гэхдээ л энэ үйл явдлаас хойш, шинэ он гарсаар МАН-ын мэнгэ нь голлов уу гэлтэй байх юм. Үнийн хөөрөгдлийн эсрэг жагсаал Төрийн ордныг хоёр өдөр гороолов. Хөдөөд ч байдал бас тү вэгтэй болсон байна. Орхон аймгийнхан Засаг дарга Оюунбатаа огцруулчихсан. Тэр нь шүүхэд нэ хэмжлэл гаргаад байгаа ч улс төрийн шийдвэр нэгэнт гарч орных нь хүнийг томилуулах шаардлагатай болоод буй.
МАН-ын Удирдах зөвлөл Ё.Баярсайхан гэдэг хүнийг Засаг даргаар томилуулахаар санал хүргүүлсэн. Энэхүү Ё.Баяр сайхан УИХ-ын гишүүн байсан хүн билээ. Гэвч өчигдрийн үдээс хойших байдлаар Орхон аймгийн ИТХ түүнийг уг албан тушаалд томилох эсэхийг шийдээгүй байв. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн шөнө дунд АТГ-ынхан баривчлан саатуулсныг өчигдөр хэвлэлүүд мэдээлсэн.
Түүнийг 72 цагийн хуга цаатай саа туулсан бөгөөд энэ ху гацаа өчигдөр дууссан. Харин ийн хүү саатуулснаа Засгийн газарт ч, МАН-ын удирдлагад ч өчигдрийн байд лаар албан ёсоор мэдэгдээгүй байлаа.
Р.ЖАРГАЛАНТ