“Бараг долоо хоногт 2-3 хүн тэр Хонгор суманд хордлого, хавдраар өвчилж, нас барж байна гээд яриад байгаа. Хонгор сум руу заавал очих хэрэгтэй” гэж Сангийн сайдад нэр дэвшигч Д.Хаянхярваад Ерөнхийлөгч зөвлөсөн. Энэ яриатай холбоотойгоор Дархан-Уул аймаг, Хонгор сумын Засаг дарга нарын өгсөн тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга эрс үгүйсгэж байна. Тэрбээр өөрийн байр суурийг илэрхийлэхийг хүссэн юм.
-2011 оны арванхоёрдугаар сарын 7-нд “Боловсрол суваг” телевизээр Хонгор суманд үүсээд байгаа асуудлаар бодитой, баримттай нэвтрүүлэг гаргасан. Энэ нэвтрүүлгээ бид өнгөрсөн сарын 10-нд дахин цацсан. Тэгэхэд төр, засаг болоод Дархан-Уул аймаг, Хонгор сумын удирдлага юу ч болоогүй юм шиг таг дүлий байсан. Гэсэн хэрнээ Д.Хаянхярваад Ерөнхийлөгч үүрэг өгөхөөр Хонгор суманд бүх зүйл тайван байгаа мэтээр ярьж, бичих боллоо гэж тэрбээр хэлэв.
-Ерөнхийлөгчийн хэлсэн тоо Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа нарын ярьж байгаа баримт зөрөөд байгаа шүү дээ.
-“Үүнийг бодвол улс төр гэдэг нь юм байлгүй дээ” гэж Д.Хаянхярваа хэлсэн байна лээ. Энэ үгийг өөрт нь сануулъя. Хонгорт байдал хэвийн биш байна гэдгийг л Ерөнхийлөгч хэлсэн. Түүнээс бус долоо хоногт 2-3 хүн өвчилж байна гэснийг тойруулж тэгсэн, ингээгүй гэдэг асуудал яриагүй. Тооноос гадна Хонгор суманд байдал хэвийн биш байна гэдгийг л анхааруулсан. Аймгийнх нь Засаг даргаар ажиллаж байсан хүн үүнийг ан хааралдаа аваач, та нэр дэвшиж, сонгогдсон хүний хувьд тэнд оч гэсэн үүргийг л Ерөнхийлөгч өгсөн. Гэтэл Хонгор сумын иргэдийг цуглуулаад аймаг, сумын Засаг дарга нар нь ярьж байна лээ. Биднийг гүтгэлээ, доромжиллоо гэж. Түүнд нь эмзэглээд байх зүйл алга. Хонгорын асуудлыг ингэж бос гож ирсэн нь сайн хэрэг. “Манай суманд жилд 45 хүн нас барж байна. Үүний 14 нь хорт хавдраар нас барсан” гэж сумын Засаг дарга Ц.Чүлтэмбат хэлж байхыг би телевизээр харлаа. Энэ хүн Хонгор суманд амьдардаггүй. Үүнийгээ хэлчихгүй яасан юм. Юунаас болж Хонгороос зугтаад байгаа хэрэг вэ. 2007 онд нас барсан хүний тоо 2011 онд хоёр дахин өссөн байна. Гэтэл сумынх нь хүн ам ийм хэмжээгээр өсөөгүй. Тэр суманд 2500 хүн амьдардаг. Хэвийн бус нөхцөлийг хэвийн болгохын оронд янз бүрийн тоогоор хөөцөлдөөд хэрэггүй. Хэнд ч ашиггүй тоо яриад яах юм. Иргэ дийнх нь санал бодлыг сонсоод, ямар нэгэн хордлого гараад байгаа бол оношийг нь тогтоогоод өгөх хэрэгтэй. Учир шалтгааныг тогтоохын төлөө ажиллах ёстой байтал сайд болох гэсэн нэг хүнийг хамгаалахын төлөө яваад байгаад нь эмзэглэж байна. Тэнд хүмүүс хорт хавдраар өвчилж, үхэж байна. Түүний бодит шалтгааныг олж тогтоохын төлөө ажилламаар байна. Төр, засгийн буруу байгаа бол хохирсон хүмүүст нөхөн төлбөр өгөх хэрэгтэй. Үүний төлөө л бид ажиллах ёстой.
-Бидний нэр төрд халдлаа гээд Хонгор сумын олон иргэн бухимдаж байна. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Сумынх нь нэр хүнд унаад байгаа зүйл ер байхгүй. Хэдэн албан тушаалтны хариуцлагагүй байдал, тухайн үеийн Орхон аймгийн Засаг дарга Д.Хаянхярваагийн хариуцлагагүй байдлаас болж Хонгор сумын иргэд хордсон. Ганц Хонгор сумынхан биш. Мөнгөн ус, цианит натрийг олон суманд хэрэглэж байгаа. Төр, засгийн буруугаас болсон бол уучлал гуйж, нөхөн төлбөр олгодог байх жишиг тогтоох хэрэгтэй.
-Ерөнхийлөгч өмнө нь чимээгүй байж байчихаад одоо яагаад гэнэт дуугараад эхлэв ээ?
-Төр, засаг ер арга хэмжээ авч өгөхгүй байна. Монгол Улсын төрийн тэргүүн та энэ асуудалд анхаарлаа хандуулаач. Танаас өөр анхаарах хүн алга гэж олон хүн хандсан. Бид газар дээр нь очиж хордсон болон мэргэжлийн хүмүүс, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан нэвтрүүлэг бэлтгэж цацсан. Дархан-Уул аймгийн удирдлагын анхаарлыг хандуулахын тулд нэвтрүүлэг бэлтгэсэн. Тэгэхэд огт дуугараагүй хүмүүс Д.Хаянхярвааг сайдад нэр дэвших болохоор тэнд байдал хэвийн байгаа гэж яриад эхэлснийг ойлгохгүй байгаа. Хонгорт нөхцөл байдал хэвийн биш гэдгийг би баттай хэлж чадна. МҮОНТВ, NTV нэг талыг барьсан мэдээлэл цацаад байгааг ойлгохгүй байгаа.
-Статистик мэдээлэлд үндэслэж Хонгор сумын өнөөгийн байдлын талаар танилцуулж байсан шүү дээ.
-Дороосоо дээшээ мэдээ өгөх маягаар манай улсын статистик тоо, баримтыг эмхтгэдэг. Зарим баримтыг улс төрийн зорилгоор гуйвуулж мэдээлэх тохиолдол ч байдаг. Манайхан “хордож уу, үгүй юү” гэж асуухад, ДЭМБынхан Хонгорынхон цианитаар хордоогүй байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Тэгвэл юунаас болж хордсон юм. Түүнийг нь тогтоох хэрэгтэй. Мэргэжлийн байгууллага дүгнэлтээ зөв гаргаж өгөх ёстой. Хэн нэг улстөрчид зориулж дүгнэлт хийдэг байж таарахгүй. Д.Хаянхярваа Дархан-Уул айм гийн Засаг даргаар найман жил ажил лахдаа хэр юм хийсэн хүн юм бэ. Одоо Монгол Улсын төрийн сайд болох гэж байна. Гэтэл түүний удирдлагад ажиллаж байсан төрийн 30-аад албан хаагч 800 сая төгрөгийн төсвийн хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон. Нэлээд нь Өршөөлийн хуульд хамрагдсан. Зарим нь ял эдэлж байгаа шүү. Засаг дарга байхдаа 800 сая төгрөг шамшигдуулах нөхцөл бүрдүүлсэн хүн улсын нэгдсэн төсвийн хэдэн их наяд төгрөгийг зүй зохистой зарцуулж чадах уу. Та нар миний үгний санааг ойлгов уу.