“Оюутолгой” ХХК-ийн сүлд дууны үгийг тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, аяыг урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав бичсэн бөгөөд попера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Voice” хамтлаг дуулсан байна.Симфони оркестр хөгжимдөж, мэргэжлийн түвшинд бүтээсэн уг дууны хөгжмийн найруулгыг Б.Чинбат, клипийг нь “Gintertainment”- д хийжээ.