“Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг саатуулсан гэх мэдээлэл гарах боллоо. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Болдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Танай компанийн захирлыг саатуулсан бололтой. Чу хам юу болсон талаар мэдээлэл өгнө үү?
-Сүүлийн үед зарим нэг хэвлэл, нэр бүхий сайтуудад захиалгатай, үгүй нь мэдэг дэхгүй мэдээлэл гарах болсон. Энэ мэт мэдээлэл нь компанийн өдөр тутмын ажилд сөрөг нөлөө үзүүлж бол зошгүй. Компанийн үйл ажиллагааг хариуцаж бай гаа захирлын хувьд үнэн бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэж бодож байна. Захирлыг Дарханы Тө мөрлөгийн үйлдвэрийн дарга байх үеийн ажил байдалтай нь холбогдуулан шалгаж байгаа тухай би сонсож байсан. Зөвхөн Т.Ганболд захирал ч бус, нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа юм билээ. Шалгах ёстой гэж хууль хяналтын байгууллага үзэж байгаа бол бид үгүйсгэх ёсгүй. Манай захирал Т.Ганболдын эхнэр саяхан дөрөв дэх хүүхдээ Бээжинд төрүүлсэн. Эхнэрийнх нь бие сайнгүй байсан болохоор Бээжин явах гэтэл Буянт-Ухаа дээр хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлах гэсэн оролдлого хийлээ гэсэн үндэс лэлээр үл ойл голцол үүссэн. Гэхдээ энэ асуудал ший дэгдсэн. Миний ойлгосноор АТГ-ынхан Төмөрлөгийн үйлдвэрээс “Эрдэнэт” үйлдвэрт яагаад ган бөмбөлөг зарсан юм бэ гэсэн асуудал үүсгэсэн бололтой. Захирал үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг хэрэгцээтэй газар нь зарах нь гэмт хэрэг бус, харин үр өгөөж тэй ажил бус уу. Үнэндээ бараа худалдан авах, худалдах гэрээнд түүний гарын үсэг байдаггүй юм билээ.Хямралтай үед ямар гэрээ хийснийг шалгаад, асуудлыг нь үнэн зөвөөр шийднэ гэдэгт эргэлзэхгүй байна.
-С.В.Паушокоос компанийг нь худалдаж авсан мөнгө хаанаас гарав гэдгийг таамаглаж, зарим хэвлэлд Төмөрлөгийн үйлдвэртэй холбосон байна лээ?
-Сэтгүүлч хүн хаанаас, ямар ч баримт олж болох л доо. Гэхдээ тэр баримтаа үнэн эсэ хийг нягталж, нө гөө та лаас нь яагаад асууж тодруулдаггүй юм бол. Бидэнд хандаад тодруулга авч болно шүү дээ. Сэтгүүлч хүний бичиж байгаа зүйл хүмүүс хоорондоо мессенжер, твиттер, э-мэйлээр харилцаж байгаагаас тэс өөр шүү дээ. Олон нийт түүнийг нь уншиж байгаа гэдгийг сайн бодох ёстой юм шиг. Биднийг хууль бусаар энэ компанийг авсан гэсэн мэдээлэл гарах болсон. Хууль бусаар авсан уу, үгүй юү гэдгийг шүүх тогтооно. Бид ХЗДХЯ, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар гэх мэт байгууллагад шалгуулсан. “Айвенхоу майнз”-ын 51 хувийг өчигдрөөс эхлэн “Рио тинто” эзэмшдэг боллоо. Канадын бирж дээр бүртгэлтэй “Айвенхоу майнз” компани “Оюутолгой” ХХК-ийн толгой компани.
Олон улсын зах зээлд өмчлөлийн солилцоо хийхдээ “Рио тинто” хэнээс ч асуугаагүй, хуулийн дагуу толгой компанийг нь л худалдаад авчихсан. Яг үүнтэй адил муу нэртэй С.В.Паушокоос толгой компанийг нь бид худалдан авсан. Түүнээс гадна 300 сая ам. долларын асуудал яригдаад байх шиг байна. Энэ үнэд тус компанийн банк, татварын өр, зээл бүгд багтаж байгаа. Ийм хэмжээний бэлэн мөнгө гаргаад тоолоод авсан юм шиг хүмүүс ойлгоод байгаа бололтой. Бид энэ талаар мэдээлэл өгөөгүй, “Вloomberg”-ийн сурвалжлагч энэ тухай бичсэн. Хэлцэл хийхдээ эрсдэл үүрч, тухайн компанийг өртэй нь худалдаж авч байгаа болохоор төлөхөөс өөр арга байхгүй. Үнэнийг хэлэхэд бидэнд муу нэртэй ийм компанийг худалдаж авах шаардлага байгаагүй ч нэгэнт авсан компанидаа хөрөнгө оруулалт хийгээд эерэг тал руу нь оруулах сонирхол байна. 00-ын цэвэрлэгч байлаа гэж бодъё. Тэр хүн ажлаа маш сайн хийдэг байхад өмнөх хүний буруутай үйлдлийн төлөө түүнийг үгүйсгэж болохгүй шүү дээ. Бидний хувьд бохирдсон 00- ыг цэвэрлэх гэж байна. Бид улсын компанийг хямдхан худалдаж аваад цэвэрлэгээ хийх гээгүй. Харин олон улсын гэрээ хэлцлийн дагуу компани худалдаж аваад банк, татварын өрийг барагдуулах гэж байна. 2007, 2008 онд үүссэн татварын өрийг барагдуулахын төлөө Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байгаа. Энэ бүгдийг мэдсээр байж ташаа мэдээлэл бичсэнийг санаатай, захиалгат зүйл гэж би бодож байна.
-“Алтан дорнод Монгол” компанийг худалдан авсан мөнгөний эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа гэх мэдээлэл байна. Т.Ганболд захирал шинэ оны өмнө манайд өгсөн ярилцлагадаа “Голдстрим инк” компани “Алтан дорнод Монгол” компанийг худалдаж авахын тулд Их Британийн Виржинийн арал дээр компаниа байгуулж, зээл авсан тухай ярьж байсан. Зээл авсан тухай нотлох баримт та бүхэнд байгаа юу?
-Хангалттай баримт байгаа. Бид таван настайгаасаа нөхөрлөсөн, би хуурай дүү нь гэж явдаг юм. Бизнесийн салбарт 1993 оноос хамтарсан. Би Нью-Йорк дахь “JPMorgan” банкинд 1998 оноос хойш 11 жил тасралтгүй ажиллахдаа хан галттай цалин, урамшуулал хүртэж, нэлээд хөрөнгө хуримтлуулсан. Т.Ганболдтой хамтран бизнес хийхдээ энэ мөнгөө оруулсан. Нэг талын хөрөнгө оруулалт нь энэ. Захирал Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн даргын ажлаа 2009 онд хүлээлгээд өгчихсөн. Хоёр жилийн өмнөх ажлыг компани худалдаж авсан асуудалтай яагаад өнөөдөр холбоод байгааг логикийн хувьд ойлгохгүй юм. Т.Ганболд яагаад мөнгөтэй болчихов гэд - гийг сонирхоод байгаа хэсэг бүлэг хүмүүс байх шиг байна. Бид 2000 оноос улаан буудайн бизнес хийсэн. Итгэхгүй байгаа бол Баатарсайхан, Цэнгүүн захирал нараас асуусан ч болно. Дараа нь компани худалдан авч, эргүүлж худалдсан. Энэ мэт бизнес бидний санхүүгийн эх үүсвэр. Биднийг ямар эх үүсвэрээс мөнгө олсныг ХЗДХЯ-наас Ажлын хэсэг гарган шалгаад хууль зөрчөөгүй гэдгийг тогтоосон. “Оюутолгой”, “Тавантолгой”-н ордын дараа монголчууд Төмөртэйн ордыг гарцаагүй ярина. Энэ ордыг Т.Ганболд захирал Монголдоо эргүүлэн авчирсныг үнэлэн, төрийн одон медалиар шагнасныг олон нийт мартаагүй байх.
-Танай компани “Алтан дорнод Монгол” ХХК, “Бумбат” ХХК, “Восток нефть газ” компанийн татварын өрийг барагдуулж байгаа юу?
-Бид “Бумбат” ХХК, “Восток нефть газ” компанийн татварын өрийг барагдуулж дууссан. Одоо “Алтан дорнод Монгол” компанийн татварын өрийг хэрхэн барагдуулах талаар Засгийн газар, яамдуудтай хэлцэл хийж байна.