Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл, Бүлгийн хамтарсан хурал гэнэт яаралтай болж, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн гаргасан улс төрийн шийдвэрийг хэлэлцлээ. Энэ нь Ерөнхийлөгч болон АН-ын зүгээс Тэргүүн шадар сайд байх хэрэггүй гэсэн шаардлага тавьж, төрийн ажил гацааж, нийгэмд эмх замбараагүй байдал газар авах хандлагатай болсон энэ үед төр засгийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс улс төрийн шийдвэр гаргаж Тэргүүн шадар сайдын орон тоог байхгүй болгох, өөрийн нэрийг татах санал оруулсан явдал юм. Хэдхэн хоногийн өмнө улс төр болон нийгмийг гайхашруулж байсан түүний шийдвэр бас нэгэн зоримог бөгөөд эрс шулуун шийдвэр болон өөрчлөгдөж, Ерөнхий сайд С.Батболд Ерөнхийлөгчтэй шинэ зөвшилцлийг эхлүүллээ.
Ардчилсан нам засгаас гарахдаа “Бид дараагийн сайдуудыг томилоход дэмжлэг үзүүлж, Засгийн газрыг шуур хай бүрдүүлэх боломжоор хангана. Манайх авахдаа алгаа харуулдаг, өгөхд өө нуруугаа харуулдаг нам биш” гэж сонины нүүр, камерийн дуран бүхний өмнө хэлж явсан шүлс нь хатаагүй байхад ясаа таниулж, нусаа цухуйлгаж эхэлсэн. Ардчилсан намын дарга нь Н.Алтанхуяг юм уу, аль эсвэл нам бус гэгддэг ард түмний эв нэгдийг илэрхийлэгч Ц.Элбэгдорж юм уу гэдгийг ард түмэн ойлгохоо болиод байлаа. Энэ Элбэгээ, Ардчилсан нам хоёр чинь ард түмнийхээ төлөө байна уу, ашиг хон жооны төлөө байна уу гэдгийг бас ялгахгүй болоод байв. Цагаан сарын ууц, бууз байтугай хоногийн хоолоо яая гэж байгаа, үнийн өсөлтөд дарлуулж ядарсан ард түмэн АН, Ээбэ хоёрыг “чамайг даа” хэмээн шүд зууж байна. Арга ч үгүй биз дээ, дуулиан шуугиан тарин үнийн хөөрөгдлийг бий болгож, төр, нийгмийг бужигнуулж, энэ бүхнийг эмхлэх Засгийн газрыг бүрдүүлэхгүй хэмээн шантаажилж суухад нийгэм бухимдалгүй яахав.
Хамгийн сүүлд Тэргүүн шадар сайд хэрэггүй хэмээн гүрийлээ. АН засаг барьж, Н.Алтанхуяг сайд хийх болохоор Тэргүүн шадар байж болдог, Ардын Нам ажил хийх болохоор байж болдоггүй юм гэнэ. Ёстой л нөгөө ардын хүүхэд түрүүлж болдоггүй хаашаа янзын наадам бэ гэдэг чинь энэ байх даа. Угтаа бол Тэргүүн шадар сайдтай байх эсэхдээ ч биш, гол нь У.Хүрэлс үх гэдэг хүндээ байгаа юм. Эрс шийдэмгий үйлдэл, зоримог шулуун үгээрээ унтаа улс төрийг сэрээдэг залуу Генсекээс тэд айж байна. У.Хүрэлсүх ирээд, өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд идсэн уусан, нуусан зөөсөн бүхнийг нь ил гаргана гэхээс чацга харвачих шахан үхэн хатан эсэргүүцэж байгаа юм. У.Хүрэлсүх дээрх шийдвэрээ хурал болохоос өмнө Намын даргадаа танилцуулсны дараа УИХын дарга Д.Дэмбэрэл ҮАБЗ-ийн гишүүний хувиар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзан, төрийн ажлыг гацааж, засаглалын хямрал үүсгэж байгаагаа болихгүй юм уу гэж асуужээ.
Ерөнхийлөгч хариуд нь “Би тэргүүн шадар сайд болон дэд сайдын орон тоог байхгүй болгох, сайдуудыг УИХ-ын гишүүн бус хүмүүсээр бүрдүүлэх ёстой гэсэн байр сууриндаа хатуу зогсоно” гэдгээ илэрхийлсэн байна. Хэрвээ манайх Тэргүүн шадар сайдын орон тоог байхгүй болговол та яах вэ гэж Д.Дэмбэрэл даргыг асуухад Ерөнхийлөгч “Тэгвэл би бусад бүх асуудлыг нь ямар ч асуудалгүй бүрэн дэмжиж Засгийн газрыг яаралтай бүрдүүлж өгнө” хэмээн уухайн тас зөвшөөрсөн байна. У.Хүрэлс үх гэдэг хүнийг л сайд болгохгүй бол бусад нь яахав гэж мань хүн шийджээ. Мөн Бүлгийн дарга Ө.Энхтүвшин АН-ын бүлгийн дарга нартай уулзахад “Тэргүүн шадар сайдын орон тоог байхгүй болгож, У.Хүрэлсүх тэргүүн шадар болохгүй л бол бид ногоон гэрлээр дэмжинэ” гэдгээ илэрхийлсэн байна.
Ерөнхийлөгч Элбэгийн хувьд У.Хүрэлсүх гэдэг заналт дайснаасаа хариугаа авах алтан боломжийг ашиглаж байна. 2006 оны нэгдүгээр сард Ардчилсан Үндсэн хуулийг баталсан өдрөөр Элбэгийн тэрг үүлсэн Эв нэгдийн засгийн газрыг огцруулах үндэслэлийг УИХ-ын чуулганд анх оруулсан хүн нь тухайн үеийн УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх байлаа. Тэрээр “Ерөнхий сайд Элбэгээгийн турхиралтаар иргэний хөдөлгөөнүүд манай намын байрыг эвдлэн орж, жанжин Сүхийн хөшөө рүү шээж, намын тугийг шатаасан. Ардчиллын нэр барьж анархизм тогтоогчийг огцруул” хэмээн намынхаа шатсан тугийг толгойдоо зангидаж, чуулганы индэр дээрээс мэдэгдэн, Сүхбаатарын талбайд жагсаж байлаа.
Үүнээс болж хоёр дахь удаагаа суусан Ерөнхий сайдын зөөлөн суудлаас нь түүнийг онхолдуулсан юм. Элбэг ерөнхийлөгч үүнийг мартаагүй, хорхойтой шүднийхээ ёзоорт зуусаар байгаа. Намберван Энхбаярын өөдөөс үг дуугарах нь бүү хэл, эгцхэн ч харж чаддаггүй байсан он жилүүдэд шударга ёс, намын дотоод ардчиллын тухай зоригтой дуугарч, тэр ч бүү хэл Намын дарга, Ерөнхийлөгчөөс нь хүртэл огцруулах хэрэгтэй гэж хэлснээсээ болж орон шоронд орохдоо тулж явсан түүний хатуу шийдэмгий дайралтад сөхөрнө гэдгээ АН-ынхан мэдэж байгаа. Тэнэг зөнөг, хуучин хувьсгалчаараа дуудуулсан МАХН-ыг цоо шинэ МАН болгоход тэр том үүрэг гүйцэтгэсэн. Муусайн коммунистууд гэж хэлэх үггүй болсон. Ах нарын шахаасаар өөрчлөгдсөн АХ нам биш ээ, анхны долоогийн байгуулсан Ардын нам гэж ам бардам, нүүр дүүрэн хэлэх эрхийг тэр авч өгсөн.
Алдаа оноо, уналт босолттойгоо хамт эх орныхоо хувь заяаг үүрч, тусгаар тогтнолыг бүтнээр авчирч өгсөн юм гэж хэзээ ч, хэнд ч хэлж чадах түүхийн үнэнийг ил гаргасан гавьяа түүний Генсек байсан он жилүүдэд хадгалагдана. Голомтны үнсээ хийсгэж, намын байраа шатаалгасан хамт олныхоо орон гэрийг гардан босгож, Тусгаар тогнолын ордныг сүндэрлүүлсэн бахархал түүнд харьяалагдана. Намын нэр, хамт олныхоо дэмжлэгээр албан тушаал, алдар хүндийн оргилд гарчихаад хамт олноо, цай уусан аяга руугаа нулимдаг увайгүй улстөрчдөд, шантааж хийж амьдрагсдад салаавч өгч чадсан эр зориг түүнийх байлаа. Хэнээс ч айлгүй улс төрийн хархнуудаас намынхаа хөлөг онгоцыг цэвэрлэсэн цэвэрлэгчийн гавьяа бас бий. Хэнээр ч крандуулалгүй улс төрд унаж босч зүтгэсэн тэмцэлтэй түүх, хорин дөрөвхөн насандаа үнэний төлөө өлсгөлөн зарлаж суусан зангараг бас байлаа.
Намаа цэгцэлсэн шигээ төр, улсыг цэгцлэхэд, улс төрийг эмхлэхэд тэр Ерөнхий сайдын том түшиг тулгуур нь байж чадах байлаа. Тийм болохоор АН-ынхан айж байгаа юм. Хүссэн бүхнээ дураараа дуудаж загнадаг Элбэг жийрхэж байгаа юм. Олон юм яриад байвал “хуц” гээд хэлчихэж мэдэх нөхрөөс, улстөрийн бүх төлөвлөгөөг нь нурааж өөрийнхөөрөө байж чадах зоригоос нь эмээж байгаа юм. Ямар ч л байсан У.Хүрэлсүх албан тушаалын донтон биш гэдгээ, намын болон улс орны нийтлэг эрх ашгийн төлөө юунаас ч татгалзаж, ямар ч шийдвэр гаргаж чадна гэдгээ харууллаа. Харин одоо “асуудалгүй” гэж амласан Элбэг Ерөнхийлөгчийн хэлсэндээ хүрэхийг харах л үлдлээ. Хоёр дахиа ам гарсан Ардчилсан намын зангаргыг мэдрэх үлдлээ.
Ард түмэн амар жимэр, тайван амгалан амьдрахыг хүсч байна. Төсөв хэмнэнэ гэдэг инээдтэй үндэслэлээр Тэргүүн шадрын орон тоо хэрэггүй хэмээн бултацгааж байсан Ерөнхийлөгч Элбэг, АН хоёрын нэг ашиг, хоёр сонирхолд “дунд хуруу” үзүүлж чадсан залуу Генсект баяр хүргэе. Харин Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан нам, түүнээс нэр дэвшсэн Элбэг нарын чангаас чанга хашхирч байсан уриаг эргэн нэг сануулах хэрэгтэй болжээ. Салхи сөрөх буюу У.Хүрэлсүхээс айхын учир энэ.
ШУДАРГА БАЙЦГААЯ.
С.ДАНЗАН