УЕПГ-аас төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийн мэдээ, санаатай үйлдсэн хүн амины гэмт хэргийн мэдээ, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан судалгаа, мэдээлэл зэргийг өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд нэгтгэж судалжээ.
Улсын хэмжээнд эрүүгийн 617 хэрэгт 700 төрийн албан хаагч холбогдон шалгагдсан нь улсын хэмжээнд гарсан нийт хэргийн 2.6 хувийг эзэлж байна. Гарсан гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 84 хэргээр буюу 15.7 хувиар, гэмт хэрэгт холбогдсон төрийн албан хаагч 66 хүнээр буюу 10.4 хувиар өсчээ.
Төрийн албан хаагчдын үйлдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл, нийт хэргийн 34.3 хувь нь хөнгөн, 50 хувь нь хүндэвтэр, 12.8 хувь нь хүнд, 2.7 хувь нь онц хүнд гэмт хэргийг үйлдсэн байна. Гэмт хэрэг үйлдэгсдийн 76.8 хувь нь эрэгтэй, 23.2 хувь нь эмэгтэй төрийн албан хаагч гэнэ. Тэднээс хорих ялаар 65, хорихоос өөр төрлийн ялаар 58 албан хаагч шийтгүүлж, 29 нь хорих ялаа биечлэн эдэлжээ.
Гэмт хэрэгт холбогдсон хүний 34.7 хувь нь төрийн тусгай албан хаагч, 20.5 хувь нь төрийн захиргааны албан хаагч, 5.5 хувь нь улс төрийн албан хаагч, 45 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч байсан гэнэ.
Судалгааны дүнгээс үзэхэд Баян-Өлгий аймагт хамгийн олон буюу 33 хүн, Дорноговь аймагт 35, Сэлэнгэ аймагт 34, Ховд аймагт 36, нийслэлд 179 төрийн алба хаагч гэмт хэрэгт холбогдсон аж. Төрийн албан хаагчид холбогдсон гэмт хэргийн судалгаанаас үзэхэд хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 243, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 95, албан тушаалын гэмт хэрэг 67 байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх нь илүү их байгааг харуулж байна.
Энэхүү судалгааны дүнг ҮАБЗ-ийн Ажлын албанд хүргүүлж танилцуулахаар болжээ.
Г.ОРЧЛОН