Чингэлтэй дүүргийн сонгогчдыг эхийг нь эцээж, тугалыг нь тураадаггүй гэмээр. 1992 оны УИХ-ын анхны сонгуулиар одоогийн АН нэг, МАН хоёр суудал авч байжээ. 1996 онд АН, 2000 онд МАН тус бүр гурван мандатыг дангаараа авсан бол 2004 онд чингэлтэйчүүд МАН-д хоёр, АН-д нэг суудал өгчээ. 2008 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Очирбат нарт итгэл хүлээлгэж, Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр сонгогдсон учир нөхөн сонгуулиар ЭБЭХний сайд Д.Зоригт сонгогдсоноор АН-д өгс өн хоёр мандатын нэг нь МАН руу шилжсэн юм. Ц.Элбэгдорж, Г.Баярсайхан нартай нэг баг болж өрсөлдөж байсан Сонгогчдын боловсрол төвийн захирал Р.Бурмаа нөхөн сонгуулиар нэн шинэхэн улстөрч Д.Зоригтод илт давуугаар ялагдал хүлээсэн байдаг. Энэ сонгуульд дуучин С.Жавхлан, Амлалт нэхэх ард түмний холбооны Г.Уянга нарын нэ лээд хэдэн хүн өрсөлдсөн. Ц.Элбэг доржийн ялалтад чингэлтэйчүүд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлд хамгийн өндөр саналыг энэ тойргийнхон өгсөн. Н.Энхбаяр үүнд нь шаралхсан уу, нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэж намын дарга С.Баяраа нэлээд шаналгасан дуулддаг.
2012 оны сонгууль хаяанд ирсэн энэ үед горилогчдын нэрс дуулдаж эхэлжээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар том намуудаас Чингэлтэйд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Очирбат, Б.Батбаяр, ЭБЭХ-ний сайд Д.Зо ригт, хотын захирагч Г.Мөнхбаяр болон Р.Бурмаа, гишүүн асан Б.Батбаатар нар судалгаагаар гайгүй яваа гэнэ. Шинэ хуулиар Чингэлтэй хоёр мандаттай болсон.
Зарим хүний хэлж буйгаар хоёр залуу улстөрч нэлээд горьдлоготой гэнэ. Улст өрч болох за маа Ц.Элбэгдоржоор заал гаж, түүнтэй нэг баг болж ялалт байгуулсан, тойргоос нь төрсөн Ерөн хийлөгчийн хүн гээд Г.Баярсайханд нэг давуу тал бий гэж байгаа бол Д.Зоригтыг ҮХЯ-ны газрын дарга байхад сайдаар нь ажиллаж байсан одоогийн Ерөнхий сайд С.Батболд улстөрд хөтөлж авчирсан юм. Ц.Элбэгдорж, С.Батболд хоёр бол намдаа нөлөөгөө бэхжүүлж чадсан улстөрчид. Намынхаа даргатай хааяа шөргөөлцөж харагддаг ч фракцын дэмжлэгийн хувьд Г.Баярсайханд айгаад байх зүйл байхгүй байх. Тэрбээр Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуультай, дээр нь МоАХ-ны дэмжлэгтэй гэж байгаа. Д.Зоригт мэдээж С.Батболдын хүн. У.Хүрэлсүх түүнийг цааш нь түлхээд байдаггүй. Харин сонгууль дөхөх үеэр хотын фракцтай учраа ололцох гэж нэлээд юм болж мэднэ. Олон мандаттай тойрог нэг намын гишүүдийг хооронд нь “алалцуулдаг” нэг сул талтай байдаг юм.
Д.Очирбатын хувьд фракцын нь толгойлогч М.Энхболдоос бараг л шууд хамааралтай байх болов уу. Сая Эрүүл мэндийн сайдад нэлээд хүчтэй яригдаж байгаад чимээгүй болсон нь ирэх сонгуультай холбоотойг үгүйсгэхгүй.
Хотын мээр Г.Мөнхбаярт ямар бодол байгааг зөвхөн өөрөө л мэднэ. Нөхөн сонгуулиар нэлээд яригдаж байсан ч намын бодлогоор Д.Зоригтод зай тавьж өгсөн гэдэг. Чингэлтэйд түүний нэр хүнд гайгүй юм билээ.
“Молекул”-ыг тойргийн эрэлд зүдэрч яваа гэх. 2004 онд Чингэлтэйгээс сонгогд сон боловч дараагийнх нь сонгуулиар бултчихсан. Баянхонгорт очоод хонгорчуудыг бас хулхидсан. Өнгөрсөн намар тус аймгаар явах үед Б.Батбаярыг “зодно” гэсэн улс л их таарна лээ. Тэгэхээр түүнд Чингэлтэйд очих нүүр байхгүйтэй адил.
Б.Батбаатар гэж 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан АН-ын залуу бий. 2008 онд өвдөг шороодсон. Тэр жилийнхээ орон нутгийн сонгуулиар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдөөд бас л унасан. Чингэлтэй дүүргийн АН-ын хорооны гишүүд түүнээс болж нэг хэсэг хоёр хуваагдсаныг Н.Алтанхуяг зуучилж байж эвлэрүүлснийг санаж байна. Намын хороондоо бэлэглэсэн байраа буцааж авлаа энэ тэр гэсэн шуугианы эзэн. Тэгэхээр мань хүнд боломж бага.
Сонгогчдын боловсрол төвийн Р.Бурмааг нэг сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хоёр дараалан тахимаа өгснийг нь хүмүүс мартаагүй. Д.Зоригттой өрсөлдөхөд нь АН ёс төдий нэр дэвшүүлсэн гэдэг юм. Тийм байдал ч сурталчилгааны үеэр илт мэдэгдэж байв. Өөрийг нь золиосолсон энэ явдалд намын дарга Н.Алтанхуягийг буруутгадаг. Сүүлд болсон ҮЗХ-ны хурал дээр энэ санаагаа шууд хэлж байсан. Улаан, цэнхэр алагласан Чингэлтэй дүүргийн ирэх сонгуулийг тандахад одоохондоо ийм зураг бууж байна. Ц.Элбэгдорж, С.Батболд хоёрын лообий л ялалтыг тодорхойлохыг үгүйсгэхгүй.