Хүлэмжийн хий дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй гол хүчин зүйл болохыг эрдэмтэд нэгэнт тогтоосон. Тэгвэл НАСА агентлагийн хийсэн сүүлийн үеийн судалгаагаар манай гаригийн эрчим хүчний тэнцвэрт байдал алдагдсан болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, дэлхий ирж буй нарны эрчим хүч, дэлхийгээс ялгарч буй дулааны хоорондоо зөрүүтэй болсон аж.
Тус агентлагийнхны тооцоолсноор 2005-2010 онд дэлхийн нарнаас татаж авсан эрчим хүч гадагшлуулснаас нь хамаагүй илүү байсан гэнэ. Энэ нь манай гаригийн агаарын температур нэмэгдэхэд багагүй нөлөөлж байгаа юм байна.
Уг судалгааг хийхдээ агаарын температур өөрчлөгдсөн талаарх 3400 баримтад тулгуурлан гаргажээ. НАСА агентлаг уг судалгааг үргэлжлүүлж, нарийвчилсан мэдээлэл гаргах юм байна.