Тус намынхан ирэх сонгуульд нэр дэвших хүмүүстээ 50 сая төгрөгийн босго тогтоосон. Нэр дэвшигчийн уг татварыг 12.5 сая төгрөгөөр дөрөв хуваан авч, сүүлчийн шат нь энэ сарын 1-нээр дуусгавар болжээ. 37.5 сая төг рөгийг 105 хүн төлсөн бол 50 сая төгрөгөө 99 хүн бүтэн төлсөн байна. Сар бүрийн аль нэг пүрэв гаригийн 11.00 цагт АН сэтгүүлчдэд цаг үеийн сэдвээр мэдээлэл хийж, сонирхсон асуултад нь хариулдаг. “4-11” нэртэй энэхүү уулзалт өчигдөр болох үеэр ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат ийм мэдээлэл өгөв. Мөн өнгөрсөн онд орон даяар зохион байгуулсан “Монгол хүн-2020” хөтөл бөрт санал авах хэлэлцүүлэг нь дууссан.
Иргэдээс тухайн орон нутагт тул гамдаад буй асуудал, шийдэх арга, гарцын талаар гаргасан саналыг нэгтгэж, хөтөлбөрөө боловсруулах хороо байгуулсан тухай мэдээлсэн юм. Орон нутгаас 60 гаруй мянган хүн хэлэлцүүлэгт оролцжээ. Түүнчлэн гадаадад суугаа иргэдийнхээ саналыг сонсох зорилгоор энэхүү хөтөлбөрийн хэлэлцүүлгийг өчигдрөөс онлайн хэлбэрээр эхлүүлсэн байна. Шилдэг санал, шийдлийг долоо хоног бүр шалгаруулах шинжээчдийн баг ч ажиллах гэнэ. “Монгол хүн-2020” хөтөлбөр 2012-2016, 2016-2020 он гэсэн хоёр үе шаттай байх нь.
Энэ асуудлаар эрдэмтэн, судлаачдын дунд уралдаан зарлахад 34 бүтээл ирүүлжээ. Эдгээрээс шалгарсан бүтээлээр эрдэм шинжилгээний хурал хийх юм байна. Мөн “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекцийн төгсгөлийнхийг энэ сард багтаан зохион байгуулах аж. Улмаар шилдэг лекцээ орон нутагт унших болсноо ярив. АН-ын дарга Н.Алтанхуяг, генсек Д.Эрдэнэбат, нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж нараас сэтгүүлчид зарим зүйл тодрууллаа.
-50 сая төгрөгийн татвараа төлсөн 99 хү ний хэд нь эмэгтэй вэ. Тэднээс 76 хүнийг ямар шалгуураар сонгох юм бол?
Д.Эрдэнэбат: -48 тойрог дээр гол ноён нуруу болох, орон нутагтаа танигдсан, чадварлаг хүмүүсээ сойно. Мэдээж дүрмийн дагуу анхан шатны байгууллагаас нэр дэвшүүлэх хүнийхээ саналыг ирүүлж, ҮЗХ эцэслэн батална. Нэр дэв шигч тодруулахад фракцаар талцаад, санаа зовоод байх зүйлгүй. Татвараа бүрэн төлсөн 10 гаруй бүсгүй байгаа.
-Танай зарим гишүүн 50 сая төгрөгийн тат вар тө лөхөөс татгалзсан. Зарим нь дутуу төлсөн байна. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг боловсон хүчин хэдий ч уг татварыг төлөөгүй гишүүддээ нэр дэвших боломж олгох уу?
-Дүрмийн дагуу бол татвараа төлөөгүй хүнд нэр дэвших эрх хаалттай. Манай бүсгүйчүүдээс ҮЗХ-нд “Татварын босгыг бага тогтоож өгөөч” гэсэн хүсэлт ирүүлсэн. Энэ тухай ярилцана. Санхүүгийн боломжоосоо болоод татвараа дутуу төл сөн хүмүүс бий. Үүнээс гадна сул тойрог гарвал намын дарга эрхийнхээ хүрээнд татвар төлсөн эсэхийг үл харгалзан хүмүүсээ дэвшүүлэх боломжтой байдаг.
-ҮЗХ-ны хурал Цагаан сарын өмнө болно. Намын даргыг өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэдэг үнэн үү?
-“Монгол хүн-2020” хөтөлбөрийн хэлэлцүүлгийн тайланг Ерөнхий хороонд илгээнэ. Уг хороогоор хэлэлцсэний дараа ҮЗХ-ны хурлыг зарлана.
-АН хамтарсан Засгийн газраас гарсан. Одоо сөрөг хүчний байр сууриа бүрэн гүйцэтгэж байна уу?
Н.Алтанхуяг: -Бид хамтарсан Засгийн газраас гараад 10 гаруй л хонож байна. Цаг хугацаа харуулна. АН жүжиг тоглодоггүй гэдгийг хэлэх байна.
Д.Эрдэнэбат: -Сөрөг хүчин гэдэг нь асуудлыг гацаадаг байхыг хэлэхгүй. Гэхдээ сөргөлдөх шалтгаан бас бий. Ард түмэн, эдийн засагт хохирол учруулахуйц асуудлаар бол ярих ёстой. Манай намыг сайдын томилгоог гацаасан гэх мэ тээр бичсэн. Нэр дэвшигчдэд өмнө нь ямар алдаа дутагдал байв, ашиг сонирхол нь юу вэ гэх мэтийг ярих нь АН-ын бүрэн эрхийн асуудал байсан шүү дээ.
С.ТУУЛ