Ногоон Намын Д.Басандорж тэргүүтэй хэсэг гишүүн өчигдөр сэтгүүлчидтэй уулзав. Энэ нам үүсэн байгуулагдаад 22 жил болж байгаа, шинэ цагийн улс төрийн ууган хүчний нэг болохыг уншигчид мэднэ. Гэтэл “ногоон” баг өмссөн хэсэг бүлэг хүний хууль бус халдлагад өртөж өнгөрсөн түүхэндээ 2011 оныг хэл ам, хэрүүл маргаантай өнгөрөөсөн байна. Гэлээ ч тус нам “ногоон” үзэл бодолдоо үнэнч, “ногоон” улс төрийн төлөө тууштай ажиллаж, үйл ажиллагаа нь хэвийн байгаа аж.
Өнгөрсөн бямба гаригт ИЗН-ын ээлжит их хурал болж Иргэний зориг-Ногоон нам (ИЗНН) байгуулснаа зарласан нь эднийг ийн сэтгүүлчдэд хандахад хүр гэсэн байна. ИЗН-д НН нэгдэн орсон гэсэн мэдээлэл нь улс төрийн залилан, дээрмийн ча нар тай, Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчсөн, МНН-ын нэр хүндэд халдсан, эрх зүйн чадамжгүй бусармаг үйлдэл гэж үзэж буйгаа дээрх хүмүүс мэ дэгдлээ. НН-ын 330 гишүүн ИЗН-д орсон гэсэн мэдээллийг тэд бас үгүйс - гэлээ.
Өөр намд орж буй бол хуулийн дагуу өргөдлөө өгч, батлахаа хураалгах ёстой. Тэгвэл манай намын нэг ч гишүүн ийм үйлдэл хийгээгүй. Монгол Улс эрх зүйт төртэй байхыг зорьж буй. Намууд нь ч хуульд захирагдах ёстой. Уран болон цөмийн эрчим хүч ашиглах явдалд цэг тавилаа гэж Төрийн тэргүүн ярьсан атал энэ асуудлыг хариуцсан агентлаг ажилласаар байгаатай манай намынхан л тэмцэж байгаа. Гэ тэл Ерөнхийлөгчийн зөвлөх нь хууль зөрчсөн шударга бус үйл ажиллагаанд оролцоод байгаа. Ерөнхийлөгч зөвлөхөөрөө дамжуулан НН-ын эсрэг ажиллаагүй гэдэгт бид итгэж байна гэж тэд ярив.
Д.Басандорж эцэст нь, бид мөн хийн үзэл баримтлалтай, мөнхийн настай нам байгуулсан. Эцсийн эцэст дэлхийд Ногоон Нам л үлдэх учиртай. Бидний үзэл бодлоор нүүрээ халхалж, манай намд дөрөөлж улс төрийн нэр хүнд олох гэсэн хүмүүст үүд хаалга маань хаалттай байх болно. Бид хаширсан гэж хэллээ.
Р.ЖАРГАЛАНТ