Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийв. АН хамтарсан Засгийн газраас гарсан учир дээрх мэдээллийн үеэр цөөнхийн цаг болох 25 минут үг хэлэх, асуух эрхээ эдлэхээ мэдэгдсэн. Өмнө нь мартаад байсан Дэгийн тухай хуулийн уг заалтыг тэд баасан гаригт нэлээд маргаан дор хэрэгжүүллээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандийн мэдээлснээр өнгөрсөн оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгосноор 73200 иргэн тогтмол ажлын байртай болсон байна.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2008-2012 онд 60 мянган ажлын байр бий болгоно хэмээн төлөвлөснөөс давсан гэсэн үг. Хамгийн олон ажлын байр бий болгосон нь ХХААХҮЯ аж. Мөн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогын эрх зүйн орчныг шинэчлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн сан хүүжилтийн шинэ механизмыг бий болгох, ажил хийж амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй иргэн, өрх бүрийг дэмжих, ажлын байраа хадгалсан, ажлын байрыг шинээр бий болгосон ажил олгогчдыг урамшуулах зэрэг урт хугацаанд тогтвортой, үр өгөөжөө өгөх бодлогын суурь өөрчлөлтийг хийж чадсан гэжээ.
Өнгөрсөн онд ажиллах хүчний шингээлт ихтэй ноос, ноолуурын үйлдвэрүүдэд 150 тэрбум, жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд 150 тэрбум төгрөгийн таван жилийн хугацаатай бонд гаргахаар болсон. Түүнчлэн Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд зориулж 1.5 их наяд төгрөгийн эх үүсвэрийг УИХ-аар шийдүүлсний дотор “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр болон дэд бүтцийн салбарт 800 тэрбум төгрөг, ноос, ноолуур,жижиг, дунд үйлдвэрийг дэм жихэд 350 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд, Сумын хөгжлийн санд 24 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрийг 30 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Японы Засгийн газрын хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн хоёр үе шаттай 72 тэрбум төгрөгийн болон БНХАУ, ОХУ-ын хөнгөлөлтөй зээлийн хөрөнгө багтаж буй аж. Засгийн газрын бондоор анх удаа жилийн долоон хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээл олгох шийдвэр гаргасан нь үр дүн гээ өгч байгаа гэж өөрсдөө дүгнэв. Мөн зээлийн хүүгийн зөрүүг Засгийн газар, Монгол банктай тохиролцсоны үндсэн дээр арилжааны банкуудад олгож бай гаа нь ч санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогын нэг хэлбэр юм байна. Энэ мэтээр олон ажил хийснээ тайлагнав. Үүний дараа асуулт тавих болоход АН-ынхан “Зөвхөн цөөнхийн бүлгийн гишүүд асууна” хэмээн зөрүүдэлсэн юм.
Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар асуу хаар нэрээ өгсөн нь ийм маргаан үүсгэжээ. Ц.Даваасүрэн гишүүн “Гурван жил чив чимээгүй явчихаад одоо гэнэт ухаан орсон юм шиг цөөнхийн бүлэг асуулт тавина гэж юу яриад байгаа юм” хэмээн үг дайсанд “гомдсон” АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг завсарлага авна хэмээн айлгав. Хэрэв зөвхөн АН-ынхан асууна гэвэл УИХ-д гуравдагч хүчнийг төлөөлдөг С.Оюун, Д.Энхбат болон бие даагч З.Алтай нарын ч асуух эрхийг хаах нь хэмээн Д.Дэмбэрэл дарга сануулсан юм. Юутай ч мэдээллийн цаг дээр ирц харгалздаггүй учир АН-ынхны “сүрдүүлэг” нэмэр болсонгүй.
С.УУЛ