УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр үдээс хойш дахин хуралджээ. Үдээс өмнөх хуралдааныхаа талаар бүлгийн дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийчихсэн болохоор үдээс хойших хуралдаан зарим хүний анхаарлыг татжээ. Үүнтэй зэрэгцэн “бор шувуу” ордноор нисэж эхэлсэн байна. Энэ нь эсэргүү гэгдэх болсон Н.Ганбямба, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Р.Раш, Д.Балдан-Очир нартай холбоотой асуудлыг авч хуралдаанаар хэлэлцсэн гэх мэдээлэл байв.
Тэд “МАН-аас гарч МАХН-д элсэнэ. Энэ тухай мэдэгдэл хийнэ” гэсэн бололтой. Энэ нь намын удирдлагыг түргэн ава хуулж, асуудлыг бүлгээр хэлэлцэхэд хүргэжээ гэсэн мэдээлэл оройхон хэрд ирсэн юм. Гэвч энэ мэдээллийг эх сур валжууд баталсангүй. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг бүлгээр дахин хэлэлцсэн гэсэн мэдээлэл л олдов. Нэр холбогдсон гишүүдтэй холбогдоход энэ яриаг эрс няцааж байв. Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир, Р.Раш нар бүлгийн үдээс хойших хуралдаандаа суужээ. Ямар ч тийм яриа болоогүй гэлээ.
Э.ТӨР