Гурван талт хэлэлцээрээр тохирс ны дагуу цалин, тэтгэврийг нэмэх амлалтаа биелүүлэхээр Засгийн газраас яаравчлан өргөн барьсан 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өчигдөр УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Цаг хугацаа давчуу байгаа учраас тэр үү хэлэлцэх эсэхийг шийдэлгүйгээр шууд анхны хэлэлцүүлэг хийв. Энэ оны эхний сарын байдлаар импортын татвараас олдог орлого өмнөх оныхоос 1.6 хувиар илүү байгаа аж. Өмнөх оны мөн үед импортын татвараас 69.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн юм байна. Улмаар төсвийн тодотголд төсвийн нийт орлогыг 177.9 тэрбум, зарлагыг 158.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр 465.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий гурван хувьтай тэнцүү алдагдалтай байхаар тусгажээ. Мөн Тэргүүн шадар сайдын албын тушаал байхгүй болсон учир түүний багц дахь 48.5 тэрбум төгрөгөөс Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын урсгал зардалд 26.8 тэрбум, хөрөнгө оруулалтад 1.9 тэрбум, Шадар сайдын багцад 6.9 тэрбум төгрөг урсгал зардалд, 13.9 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтад нэмж шилжүүлсэн байна. Цалин, тэтгэврийг нэмэх хугацааг нэг сараар урагшлуулж буй учир төсөв дотроо зохицуулалт хийх эрхийг Засгийн газар хүссэн. Гэвч АН-ынхан үүнийг хууль бус, заавал тодотгол оруулж ир гэсэн юм. Хүссэнээр нь тодотголын төсөл өргөн барьсан ч хэлэлцүүлгийн үеэр АН-ынхан сөрөг байр суурь баримтлав. МАН-ын Засгийн газар МҮЭХны ерөнхийлөгч С.Ганбаатарт “захиалга” өгч жагсаал хийлгээд одоо цалин, тэтгэвэр нэмэх замаар сонгуулийн авлига иргэдэд өгөх нь хэмээн тэд хардав. Энэ нь Ерөнхий сайдыг нэлээд бухимдуулаад авсан. Цагаан сарын өмнө цалин, тэтгэвэр нэмснээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, инфляц өсөх учир хувиараа ажилладаг нэг сая иргэн хөлд нь чирэгдэнэ хэмээн АНынхан болгоомжилжээ. Үүний оронд 2012 оны төсөв батлахдаа тооцсоны дагуу ирэх сарын 1-нээс нэмэх ёстой гэж үзэж байлаа.
Т.Тэрбишдагва: Хоёрдугаар сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмнэ гэсэн ч хугацаа нь өнгөрчихлөө. Мөн шатахууны үнийг тогтвортой барих талаар олон шийдвэр гаргасан. Агуулах сав барих ажил чинь юу болж байна?
Д.Хаянхярваа (Сангийн сайд): -Энэ сардаа багтаан цалин, тэтгэврийг нэмж олгоно. Шатахууны үнийг тогтворжуулах зөвлөл ажил лаж байна. Ажлын төлөв лөгөө гаргасан. Урьдчилсан тооцоогоор шатахууны үнийг 40- 50 төгрөгөөр буулгах боломжтой. 22 тэрбум төгрөг бий, үүгээр шатахуун нөөцөлнө. Одоогийн байдлаар 30-50 хоногийн шатахууны нөөц бий. Энэ онд 30 мянган тоннын багтаамжтай агуулах барина.
Н.Ганбямба: -Цалин, тэтгэвэр нэмэхэд инфляц өснө. Үү нийг хэрхэн нэг оронтой тоонд барих талаар тооцоогоо дав хар оруулж ирсэн үү. Дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй байх талаар юу хийх вэ?
Д.Хаянхярваа: -Үнийг тогтвортой байлгах талаар Засгийн газар ажиллаж, хол богдох байгууллагатай хэлэлцэж байгаа.
Ч.Сайханбилэг: -Монголбанк болон шатахуун импортлогчид үнийн өсөлтөд буруутайг Ажлын хэсэг тогтоосон. Гэвч Ажлын хэсэгт орсон МАН-ын гишүүд дүгнэлтдээ гарын үсэг зурахгүй байна. 2012 оны төсвийг батлах гэж хоёр Бүлэг нэлээд юм болсон. Гэтэл Ерөнхий сайд, С.Ганбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд гурав сууж байгаад л цалин, тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нээс өгөхөөр болгочих юм. Энэ чинь ард нь Засгийн газар байсан юм биш үү гэж хардахад хүргэлээ. МАН-ын шинэ жилээр С.Ганбаатарт “Алтан сарнай” шагнал гардуулсан. Асуудалд гуравдагч талыг оролцуулж байгаад цалин, тэтгэвэр нэмж байгаа юм биш үү. Яагаад заавал хоёрдугаар сарын 1-нээр тооцсон юм. Цагаан сарын өмнө нэмэхээр бүх зүйлийн үнэ өснө шүү дээ. Гуравдугаар сарын 1-нээс нэмж болоогүй юм уу?
С.Батболд (Ерөнхий сайд): -Тэмээ гэхээр ямаа гэдэг шиг зүйл ярих юм. Яаж ингэж ургуулан бодож чадаж байна аа. Манай намын шинэ жилийн арга хэмжээ өөр утга агуулгатай. Нийг мийн хөгжилд хувь нэмрээ оруулсан хүмүүсийг шагнадаг. Эрүүл мэндийн салбарт гэхэд Монголд анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн хүмүүсийг шалгаруулсан. Ард түмэн, нийгмийн эрх ашгийн төлөө ажиллаж буй учир МҮЭХны ерөнхийлөгч С.Ганбаатарыг шагнасан. Үүнийг төсөв, мөнгөний бодлоготой холбох нь ямар ч утгагүй. Багш, эмч нар ажил хаяж, нэгдүгээр сарын 1-нээс цалингаа нэмүүлэхийг шаардсан. Цаана нь хүүхдүүд хохирч байсан. Тиймээс зөвшилцье гэсэн. Ингээд арванхоёрдугаар сард хамтарсан Засгийн газар байх үед Сангийн сайд С.Баярцогт нар сууж байгаад хоёрдугаар сарын 1 гэсэн дундын хугацаан дээр тохирсон юм. Магадгүй телевизээр Т.Ганди бид хоёр л гарсан байж болно. Гэвч энэ бол хамтарсан Засгийн газрын үед гаргасан шийдвэр. Тиймээс бид хүлээсэн үүргийн дагуу асуудлыг УИХ-д оруулж байна.
Д.Хаянхярваа: -Арван хоёрдугаар сарын 21-ний өд рийн Засгийн газрын хурал даанаас цалин, тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нд нэмэх шийдвэр гаргасан. Үүний дагуу тодотголыг оруулж ирлээ. Одоо инфляц 11.2 хувьтай байна. Үүнийг нэг оронд багтаана гэж шууд хэлэх боломжгүй. Одоогийн төвшнөөс нэмэгдүүлэхгүйн төлөө ажилла на. Инфляцыг тогтвортой байл гах нь зөвхөн Засгийн газрын үү рэг биш. Монголбанк хариуц даг. Нэгэнт гурван талт хэлэлцээрээр хоёрдугаар сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмэхээр тохирсон учир өөрчлөх боломжгүй. Хэрэв гуравдугаар сарын 1-нээс болгож өөрчлөхийг УИХ дэмжвэл болох юм. Дараа нь Л.Гүндалай гиш үүн “МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар чинь Н.Энхбаярын зөвлөх байсан хүн. Та нар тэнд ард түмний төлөө ажилладаг шударга хүн тавьдаггүй. Дандаа өөрийн хүнээ тавьдаг. Тэгчихээд одоо жүжиг тоглож байна. Шатахууны агуулах барина гэх юм. Өмнө нь олон том агуулах байсан, хувьчлаад танай намын Оюунгэрэл гэдэг хүүхэн авчихаа биз дээ. Тэгээд одоо матрын нулимс унагалаа гэхэд “МҮЭХныхон өөрсдөө даргаа сонгодог” хэмээн Сангийн сайд няцаав.
З.Энхболд: -Төрийн албаны 200-хан мянган хүний цалинг нэмсний төлөө татвар төлөөд хувийн компанид ажилладаг нэг сая хүн чирэгдэх нь. Цалининфляц- цалин-инфляц гэсэн гинжин урвал бий болчихлоо. Цалин нэмлээ ч инфляцаас давна гэж байдаггүй юм. Тавдугаар сарын 1-нээс нэмэх байсан цалинг нааш нь татаж буй нь сонгуулийн авлига.
С.Батболд: -Асуудлыг улс төрийн өнцгөөс харж, унагах, Засгийн газрыг буруутгах гэж хандаж байна. Энэ бүхэн чинь харин ч үнийн хөөрөгдлийг бий болгох шалтгаан болох нь. Ажил хэрэгчээр хандъя. Хамтарсан Засгийн газрын үед энэ асуудлыг шийдчихээд цаг нь болоод хэлэлцэх гэхээр яагаад өөр зүйл яриад байна вэ. Хөөс багатайгаар асуудлаа шийдвэл харин ч нэг сая хүнд ачаа бага очно. Бид хамтарч гаргасан шийдвэрийг өөрчлөөгүй, харин хэрэгжүүлж байна.
Ц.Нямдорж: -Сонгуулийн авлига гэх юм бол тавдугаар сарын 1-нээс нэмэх цалин ч адилхан болно. Ийм хоёрын хооронд юмаар улс төр хийж, бодлогыг харлуулахаа боль. Энэ мэтээр гишүүд маргасны эцэст төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлт гүүлэхээр Байнгын хороодод шилжүүллээ. Үдээс хойш бүх Байнгын хороо хуралдаж, төсвийн тодотголын хоёр дугаар хэлэлцүүлгийг хийв.