Москвад 11 дэх удаагаа зохиогдож буй “Аэрофлот опен” фестивалийн шатрын тэмцээний эхний тавилын дараа “А” ангилалд ОУМ Б.Гүндаваа 0.5, “В”-д их мастер Б.Мөнгөнтуул, ФМ Г.Мөнхгал нар 1.0, ФМ З.Бямбаа 0, “С” ангилалд ФМ У.Насанжаргал, спортын мастер С.Ган-Од, ФМ А.Энхтуул, спортын мастер Р.Энхбат, Б.Энхсайхан, дэд мастер Р.Амгаланбаатар нар 1.0, ФМ С.Билгүүн 0.5, ФМ Б.Ану, дэд мастер Б.Билэгжаргал 0 оноотой байна.
Тэмцээний “А” ангилалд 2550-аас дээш чансаатай 77 их мастер цолтон бүхий 86, “В”-д 2300-2550 зиндааны 126, “С” ангилалд нь 2300-аас доош үзүүлэлттэй 110 шатарчин өрсөлдөж эхлэв. Шагналын сангийн тухайд “А” зэрэглэлд эхний 30 байрыг шалгаруулж 500-20 мянга, “В”-д эхний 35 хүнд 300-10 мянга, “С”-д эхний 35 хүнд 200-3500, блицийн төрөлд эхний 20 хүнд 400-7000 еврогийн шагнал олгох ажээ.
Манай шатарчин, их мастерын нэг баллтай Б.Гүндаваа Халимагын ирээдүйтэй залуу их мастертай нүүхдээ гараанд хэрхэн хүү шидэж санаачлагыг аван, тоглосныг өргийн бичлэгээс үзнэ үү.
.jpg)