УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар долоон Байнгын хорооны даргыг шинэчлэн томиллоо. Хамтарсан Засгийн газрын гэрээний дагуу АН-д ногдож байсан гурван байнгын хороог МАН “хурааж” авав. Байнгын хороодоор шууд дэмжсэн Байнгын хорооны дарга нарыг өөрчлөх тухай тогтоолын төслийг УИХ ч асуудалгүй баталсан юм.
Д.Балдан-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, О.Чулуунбатыг Төсвийн, Р.Будыг Эдийн засгийн, Э.МөнхОчирыг Аюулгүй байдал, гадаад бодлогын, А.Тлейханыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар шинээр томилсон. Мөн Ж.Сүхбаатарыг Төрийн байгуулалтын, Д.Одбаярын Хууль зүйн байнгын хорооны даргаар улираалаа.
Эдийн засгийн өсөлт 20 хувь хүрсэн өөдрөг тоо хэлж суугаа ч ядуурал 40 хувиар нэмэгдсэний учрыг С.Эрдэнэ олохгүй байгаа аж. “Эдийн засгийн өсөлт хаашаа орчихов” хэмээн тэрбээр асуугаад нийгэм, эдийн засгийн бай дал ийм байгаа үед шинээр томи лог дох Байнгын хорооны дарга нар хэр хэн ажиллахаар төлөвлөснийг асуусан юм. Түүнд Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшигчид хариулт өгсөн. Р.Буд “УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн сар үлдлээ. Чуулган ч завсарлах нь. Тиймээс энэ хугацаанд бүх асуудлыг шийднэ гэвэл худлаа.
Мэдээж юуны түрүүнд Эдийн засгийн байнгын хороо 2011 оны төсвийн гүйцэтгэл, 2013 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ. Намрын чуулганаар Эдийн засгийн байн гын хороонд харьяалагдах асууд лаас хэлэлцэгдээгүй хууль, тогтоол бараг үлдээгүй” гэлээ. О.Чулуунбат “Төсвийн байнгын хороо мэдээж одоо тодотголд анхаарлаа хандуулна. Үлдсэн 3-4 сард бүх ажлыг цэгцэлж амжихгүй ч боломжоороо ажиллана. 3.5 жилийн турш хамтарсан юм чинь УИХ-ын бүрэн эрхийн хуг ацаа дуусах хүртэл эв эеэ хичээж ажиллана гэж найдаж байна” гэв.
Байгаль орчны салбарын зарим хууль тогтоомжийг Байнгын хороон дээр саадгүй хэлэл цээд өгөөрэй хэмээн экс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх захив. Л.Гүндалай ч бас захиасаа хэлээд авсан. Ин гээд Байнгын хорооны даргад нэр дэвшигч дийг дэмжих эсэхээр тус бүрт нь санал хураахад 80-аас дээш хувийн санал авав. Байнгын хороодын дарга нарыг шинэчлэх тогтоолыг баталснаар тэдний бүрэн эрх өчигдрөөс хүчин төгөлдөр боллоо. Үүний дараа төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хорооны дүгнэлтийг шинэхэн дарга О.Чулуунбат танилцуулсан. Байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал гараагүй аж. Гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийн үеэр асуултаа тавиарай гээд УИХ-ын дарга тодотголын төслийг Байнгын хороодод шилжүүлсэн.
ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ ШИЙДЭВ
Мөн хаврын чуулганаар хэлэл цэх асуудлын тухай тогтоолын төслийг ярив. Шүүхийн тухай багц хуулийн төсөл, Ашигт малт малын, Орон нутгийн сонгуулийн, Бүсийн нэмэгдлийн, Олон хүүхэдтэй болон одонтой эхчүүдийг урамшуулах тухай хуулийн төслийг хэзээ хэлэлцэх юм бэ, олон нийт хүлээгээд байна хэмээн гишүүд бухимдав. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулбал хаврын чуулганы хамгийн эхэнд ярина гэж тооцсон аж. Гэвч З.Энхболд, Г.Батхүү нар төслөө өчигдөр өргөн барьсан. АН-ынхан энэ асуудлаа намрын чуулганаар хэлэлцүүлэхийг хүсэх учир завсарлах хугацааг долоо хоногоор сунгах байх гэсэн таамаг байлаа. Энэ мэтээр маргасаар хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг баталсан.
С.УУЛ