Жил бүр зохиогддог “Цодгор хүү” шатрын тэмцээн хоёр өдөр үргэлжилж, өчигдөр аваргаа шалгаруулав.
Тэмцээнд 160 гаруй хүүхэд оролцож, долоогоос доош, 8-9 болон 10-11 насны ангилалд өрсөлдөж, оюун ухаанаа сорьсноос долоогоос доош насны ангилалд Сүхбаатар аймгийн Э.Энх-Од, 8-9 насны хөвгүүдээс “Монген” цогцолборын сурагч Х.Баясгалан, охидоос Дархан-Уул аймгийн Б.Хүслэн, 10-11 насны ангилалд хөвгүүдээс “Хан-Алтай” клубын Ү.Агьбилэг, охидоос Төв аймгийн Р.Халиун-Эрдэнэ нар аваргалж, “Цодгор хүү”-гийн эзнээр тодорлоо.
Тэмцээний эхний байрт шалгарсан хүүхдүүдийг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар урамшуулжээ.
Э.ТҮМЭНЖАРГАЛ