Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Э.Мөнх-Очирыг томилохоор санал хураах гэж байлаа. Л.Гүндалай тэр үед “Э.Мөнх-Очир гэж ямар гишүүн байдаг юм бэ. Ер нь энэ УИХ-д тийм хүн суудаг юм уу” хэ мээн асуув. Энэ хоёр гишүүн хоёулаа “дэггүй” гэдэг тодотголтой. Өнөөх нь түүний үгийг хоосон буцаасангүй, “Яагаав, чиний хандыг дардаг гишүүн байдаг шүү дээ” гэлээ. “Хийх” гэсэн биш өөрөө амаа таглуулаад дууссан нь энэ. Л.Гүндалай томилгооны үеэр шинэхэн дарга нарт “Тө- рийн албан хаагчдыг ажлаас нь бага халаарай” хэмээн сануулсан юм. Ангийн нөхөд нь шоолон инээлдэхэд тэрбээр хүүхэд шиг хэлээ гаргаад “Ер нь хөөгөөд л байдаг биз дээ” хэмээн хэнэг ч үгүй сууж байв.